Болгар улсын нийслэл Софиа хотноо зохион байгуулагдаж буй таеквондогийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдрийн тулааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Өчигдөр буюу тэмцээний гурав дахь Иран, Мексик, БНСУ-ын тамирчид дэлхийн аварга болсон бол Энэтхэг улс түүхэндээ анх удаа ДАШТ-ий шигшээ тулаанд шалгарсан онцлог өдөр байлаа.
Өнөөдөр буюу тэмцээний сүүлийн өдөр хөвгүүдийн -49кг, -57кг, -61кг, охидын -37кг, +59кг жингийн тулаанаар үргэлжилж манай улсаас дараах тамирчид тулалдана.
- Охидын -37 кг жинд Эрдэнэт хотын тамирчин Б.Мөрөн эхний тойрогт Грекийн тамирчинтай тулалдана. Түүний эхний тулаан нэгдүгээр дэвжээний эхний тулаан байна.
- Охидын +59кг жинд Эрдэнэт хотын тамирчин Б.Янжинлхам эхний тойрогт Кипр улсын тамирчинтай тулалдана. Түүний тулаан дөрөвдүгээр дэвжээний 11 дэх тулаан байх юм.
- Хөвгүүдийн -57кг жинд Хүч спорт хорооны тамирчин Т.Тэмүүлэн эхний тойрогт Герман улсын тамирчинтай тулалдана. Түүний тулаан тавдугаар дэвжээний эхний тулаан байна.
- Хөвгүүдийн -61 кг жинд Дархан-Уул аймаг, "Найдвар" клубын тамирчин Э.Азжаргал мөн эхний тойрогт Ураины тамирчинтай тулалдана. Түүний тулаан тавдугаар дэвжээний 16 дахь тулаан байна.
НЭГДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ХОЁРДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ГУРАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ДӨРӨВДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ТАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ: