Болгар улсын нийслэл Софиа хотноо зохион байгуулагдаж буй таеквондогийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдрийн тулааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Тэмцээний эхний өдөр хоёр жинд алтан медаль хүртсэн БНСУ-ын баг тамирчин өчигдөр мөн хоёр жинд дэлхийн аваргатай болсон бол үлдсэн гурван жинд Азербайжан, Тайланд, Узбекистан тамирчид дэлхийн аварга боллоо.
Өнөөдөр буюу тэмцээний гурав дахь өдөр хөвгүүдийн -41кг, -45кг, охидын -44кг, -55кг, -59кг жингийн тулаанаар үргэлжилж манай улсаас дараах тамирчид тулалдана.
- Охидын -44 кг жинд Улаанбаатар хотын "Эхлэл" клубын тамирчин Э.Халиун эхний тойрогт Туркын тамирчинтай тулалдана. Түүний эхний тулаан нэгдүгээр дэвжээний эхний тулаан байна.
- Хөвгүүдийн -41кг жинд Налайх дүүргийн "Налайх Соёмбо" клубын тамирчин С.Мөнхсайхан эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Узбекистан, Израйлийн тамирчдын ялсантай тулалдана. Түүний тулаан дөрөвдүгээр дэвжээний 10 дах тулаан байна.
- Охидын -55 кг жинд Сэлэнгэ аймаг, Зүүнхараа хотын "Хараагийн хөх чоно" клубын тамирчин Б.Шинэзул мөн эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Герман, Грекийн тамирчдын хэн ялсантай нь тулалдана. Түүний тулаан дөрөвдүгээр дэвжээний 14 дэх тулаан байна.
НЭГДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ХОЁРДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ГУРАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ДӨРӨВДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ТАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
Huudee bolon tamirchdaa amjilt
Azaa amjilt