Итали улсын Ром хотноо зохион байгуулагдаж буй бөхийн төрлүүдийн 17 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.
600 гаруй тамирчин өрсөлдөж буй энэ удаагийн ДАШТ-д Азийн АШТ-ий мөнгөн медальт, "Женко" клубийн тамирчин Б.Халиун Монгол улсыг төлөөлөн ганцаараа оролцож байна. Тэрээр -53 кг жинд хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ.
Тэрбээр 1/8 шигшээд Сербийн Милича Секуловичийг 10:0, шөвгийн наймд АНУ-ын Елена Ноэл Ивалдиг цэвэр ялсан ч хагас шигшээд өнгөрсөн жилийн өсвөр үеийн дэлхийн болон Европын аварга Украины Мария Ефремовад цэвэр ялагдснаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
АНУ-ын Елена Ноэл Ивалдиг цэвэр ялсан барилдааны бичлэг.
Тэмцээний хуваарь ёсоор тэрээр өнөөдөр ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Турк, Польшийн бөхчүүдийн хэн ялсантай нь барилдана.
Челеет бех, тэгээд u17, хэн энийг сонирхох вэ дээ