Болгар улсын нийслэл Софиа хотноо зохион байгуулагдаж буй таеквондогийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ийнхүү эхэллээ.
77 орны 683 тамирчин өрсөлдөх энэ удаагийн ДАШТ-д Монгол улсаас 14 тамирчин тамирчин оролцох ба монголын баг, бүрэлдэхүүний мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. Энэ удаагийн ДАШТ нь өсвөр үе болон залуучуудын ангиллаар зэрэг зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд олимп, дэлхийн шилдгүүд эндээс төрөн гардаг уламжлалтай. Өнгөрөгч "Токио-2020" олимпын наадмын 32 медальтны 17 нь өсвөр, залуучуудын ДАШТ-ээс медаль хүртэж байсан гэдэг судалгаа бий.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр манай улсаас дараах тамирчид тулалдана.
- Охидын -29 кг жинд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын "Хараагийн хөх чоно" клубын тамирчин Ж.Нандин-Эрдэнэ эхний тойрогт гоц мөргөж улмаас хоёрдугаар тойрогт Украин, Молдавын таеквондочдын хэн ялсантай тулалдана. Түүний эхний тулаан хоёрдугаар дэвжээний 13 дахь тулаанд гарах хуваарьтай байна.
- Охидын -51кг жинд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын "Хараагийн хөх чоно" клубын тамирчин Н.Ихэрсаран эхний тойрогт БНСУ-ын тамирчинтай тулалдана. Түүний тулаан тавдугаар дэвжээний 10 дахь тулаан байна.
- Хөвгүүдийн +65 кг жинд Улаанбаатар хотын "Олимп" клубын тамирчин Б.Бэлгүтэй эхний тойрогт Казахстаны тамирчинтай тулалдана. Түүний тулаан дөрөвдүгээр дэвжээний найм дахь тулаан байна.
НЭГДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ХОЁРДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ГУРАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ДӨРӨВДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ТАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ: