Таеквондогийн "Чунчон Кореа Опен" тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна.
Өчигдөр буюу тэмцээний дөрөв дэх өдөр таеквондо ганцаарчилсан болон багийн пүмсэ, тулаан (бага нас, өнгийн бүс), хатуу биет гэсэн төрлүүд явагдаж Улаанбаатар хотын Кёнхи клубын тамирчин И Сүжин мөнгөн медаль хүртсэн бол түүний төрсөн эгч И Ми Жин залуучуудын ангилалд хүрэл медаль, Арслан клубын тамирчин Г.Өнө-Энх хүрэл медаль тус тус хүртлээ. Харин өнөөдөр багийн пүмсэ, тулааны төрлөөр үргэлжлэн явагдах ба манай улсаас дараах тамирчид тулалдана.
- Өсвөрийн охидын -46кг жинд Кёнхи клубын Б.Нүнжигтүшиг (тавдугаар дэвжээний 33 дахь тулаан), Тэмүүжин клубын И Минжу (гуравдугаар дэвжээний 24 дэх тулаан), Б.Золцэцэг (тавдугаар дэвжээний 23 дахь тулаан)
- -50кг жинд Тулга клубын Г.Мөнхгэрэл (тавдугаар дэвжээний 24 дэх тулаан)
- -54кг жинд Хараагийн хөх чоно клубын Х.Энхриймаа нар тулалдана (хоёрдугаар дэвжээний 26 дахь тулаан)
ХОЁРДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ГУРАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ТАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ: