Монгол улсад 3х3 сагсанбөмбөгийн гурван том тэмцээн зохион байгуулагдана

Сурталчилгаа
Монгол улсад 3х3 сагсанбөмбөгийн гурван том тэмцээн зохион байгуулагдана

FIBA 3x3 сагсанбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны тоглолтууд урьд шөнө явагдлаа. 

 

Эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг өрсөлдөж хасагдах шатанд 12 баг үлдээд байсан ба тэдний дотор манай эрэгтэй, эмэгтэй багууд шилдгүүдтэй тунан үлдсэн бахдам амжилт үзүүллээ. Урьд шөнө хасагдах шатны тоглолтод манай багууд:

Эрэгтэй баг:

Монгол 17:20 Польш

Эмэгтэй баг: 

Монгол 9:21 Франц

Ийнхүү манай багууд энэ удаагийн ДАШТ-ийг үүгээр өндөрлөсөн ч ирэх 2023 онд 3х3 сагсанбөмбөгийн гурван том тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг авлаа. Тодруулбал: FIBA 3x3 U23 Nations League 2023, FIBA 3x3 Women’s Series Final 2023, FIBA 3x3 U23 World Cup 2024 тэмцээнүүдийг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг авлаа.
ФИБА 3х3-ийн захирал Алекс Санчез, МСБХ-ны Дэд Ерөнхийлөгч бөгөөд монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Л. Мягмаржав нар Дэлхийн аваргын үеэр гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа.
Дээрх тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулснаар 2025 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол улсад зохион байгуулах эрхийг авах боломж үүсэж байгаа юм байна. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2022-07-17
77
85
80
69
69
84
107
71
77
87
82
72
Хөл бөмбөг
English Premier League
0
0
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
0
0
2
0
Italian Serie A
0
0
0
0
UEFA Champions League
0
1