Өнөөдөр Ц.Цогтбаатар тэргүүтэй манай 16 бөх барилдана
Өнөөдөр Ц.Цогтбаатар тэргүүтэй манай 16 бөх барилдана

Сурталчилгаа
Өнөөдөр Ц.Цогтбаатар тэргүүтэй манай 16 бөх барилдана

Жүдо бөхийн Улаанбаатар их дуулга тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдана. 

30 орны 255 жүдоч Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо хуран цуглаад байгаа ба тэмцээг зохион байгуулагч эзэн орны давуу эрхийн дагуу манай улсаас эрэгтэй 27, эмэгтэй 28 буюу нийт 55 жүдоч барилдаж байна. 

Тэмцээний эхний өдөр хөнгөн жин буюу эрэгтэй -60кг, -66кг, эмэгтэй -48кг, -52кг, -57кг жингүүдийн барилдаан явагдаж хоёр алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл буюу нийт найман медаль хүртсэнээр багийн дүнгээр Монгол улсын баг, тамирчид тэмцээнд оролцож буй 30 орныг тэргүүлж байна. Эхний өдөр медаль хүртсэн тамирчдын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдөр уламжлал ёсоор эрэгтэй -73кг, -81кг, эмэгтэй -63кг, -70кг жингүүдийн барилдаан явагдах ба манай улсаас дараах тамирчид хүч үзнэ. 

Эрэгтэйчүүдийн -73кг

Эрэгтэйчүүдийн -73кг жинд хүч үзэх монгол жүдочид

-73 кг жингийн гол өрсөлдөгчид болох олимпын хошой аварга Японы Шохей Оно, Азербайжаны Рустам Оружов нэрээ татсанаар манай Ц.Цогтбаатар түрүүлэх боломжтой тамирчдыг тэргүүлж байна. Тэрбээр Гран При ангилалаас медаль хүртээд байгаа УАШТ-ий мөнгө, хүрэл медальт Лавжаргалын Анхзаяатай А хэсгийг тэргүүлэн барилдана.

Эрэгтэйчүүдийн -73кг жингийн оноолт

 

Эрэгтэйчүүдийн -81кг:

Эрэгтэйчүүдийн -81кг жинд хүч үзэх монгол жүдочид

Хамгийн олон буюу 30 жүдоч хүч үзэх энэ жинд манай дөрвөн залуу мастер хүч үзнэ. Манай улсаас 2021 оны улсын аварга, Парисын Их дуулгын хүрэл медальт Гэрэлтуяагийн Болор-Очир, залуучуудын улсын аварга Батзаяагийн Эрдэнэбаяр, Баттулгын Мөрренцэн өсвөр үеийн улсын аварга Төмөрсанаагийн Ренчиндорж нар зодоглоно.

Эрэгтэйчүүдийн -81кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн -63кг:

Эмэгтэйчүүдийн -63кг жинд хүч үзэх монгол жүдочид

Энэ жинд ОУХМ Болдын Ганхайч, оюутны Универсиад наадмын хүрэл медальт Баярбатын Баасанжаргал, залуу тамирчин Саранцэцэгийн Лхагвадулам, залуу тамирчин Лхагважаргал Дэлгэрмаа нар хүч үзнэ.

Эмэгтэйчүүдийн -63кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн -70кг:

Эмэгтэйчүүдийн -70кг жинд хүч үзэх монгол жүдочид 

Тэмцээн 12:30 цагаас хэсгийн барилдаанаар эхлэх ба 17 цагаас шигшээ барилдаан явагдах хуваарьтай байна.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0