Э.Сод-Эрдэнэ бүх өрсөлдөгчдөө цэвэр яллаа
Э.Сод-Эрдэнэ бүх өрсөлдөгчдөө цэвэр яллаа

Сурталчилгаа
Э.Сод-Эрдэнэ бүх өрсөлдөгчдөө цэвэр яллаа

Жүдо бөхийн Улаанбаатар их дуулга тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ. 

30 орны 255 жүдоч Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо хуран цуглаад байгаа ба тэмцээг зохион байгуулагч эзэн орны давуу эрхийн дагуу манай улсаас эрэгтэй 27, эмэгтэй 28 буюу нийт 55 жүдоч барилдана. 

Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлалын дагуу хөнгөн жин буюу эрэгтэй -60кг, -66кг, эмэгтэй -48кг, -52кг, -57кг жингүүдийн барилдаан явагдлаа. Манай улсаас дэлхийн аваргын хүрэл медальт Ё.Басхүү тэргүүтэй 20 бөх барилдсан ба эрэгтэйчүүдийн -66кг жинд Г.Сод-Эрдэнэ, Б.Эрхэмбаяр нар хоорондоо, эмэгтэйчүүдийн -57кг жинд Л.Энхрийлэн, -48кг жинд Г.Наранцэцэг нарын дөрвөн бөх аваргын алтан медалийн төлөө барилдах бол эмэгтэйчүүдийн -52кг жинд Б.Хорлоодой, -57кг жинд Ц.Ичинхорлоо, эрэгтэйчүүдийн -60кг жинд Э.Ариунболд, Э.Сумъяабазар нар хоорондоо, -66кг жинд Ё.Басхүү нар хүрэл медалийн төлөө барилдахаар тунан үлдлээ. 

Энэ өдрийн онцлох бөхөөр эрэгтэйчүүдийн -60кг жинд хүч үзсэн Гүнжинлхамын Сод-Эрдэнийг зүй ёсоор нэрлэх хэрэгтэй. Тэрээр эхний тойрогт Туркменистаны Хеким Агамаммедовыг, хоёрын даваандаа Узбекистаны Сардор Нуррилаевийг, хэсгийн аваргын төлөө 2021 оны -60 кг жингийн дэлхийн аварга IJF-ийн туган дор оролцож буй ОХУ-ын Яго Абулазег цэвэр ялсан. Улмаар хагас шигшээд энэ жингийн дэлхийн чансааг тэргүүлж буй ДАШТ-ий хүрэл медальт Молдавын Денис Вьеруг цэвр ялж, алтан медалийн төлөө нутаг нэгт Б.Эрхэмбаяртай өрсөлдөхөөр боллоо. 

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0