Холимог тулааны UFC холбооны 275 тулаанд "Талын шуурга" Д.Батгэрэл тулалдана.
Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь карьерынхаа турш 27 тулаанд орж 17 ялалттай, туршлага өндөр БНСУ-ын Кан Кюнхо байна. Бразилын жью жицү, таеквондо суурьтай тус тулаанч UFC холбоонд 2013 оноос тулалдаж байгаа бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн онд ялагдал хүлээгээд байгаа юм. Тэрээр анх БНСУ-д Spirit MC, Road FC холбоонд тулалдаж байсан ба UFC холбоонд есөн тулаанд орж зургаан тулаанд нь ялалт байгуулаад байна.
Тулаан маргааш буюу зургаадугаар сарын 12-ны өглөө явагдана. /Улаанбаатарын цагаар 06:00 цагт/
manaihan chadna