3x3 сагсанбөмбөгийн ДАШТ эхлэхэд 10 хоног үлдлээ

Сурталчилгаа
3x3 сагсанбөмбөгийн ДАШТ эхлэхэд 10 хоног үлдлээ

Фиба 3х3 сагсанбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-23-ны өдрүүдэд Бельги улсад зохион байгуулагдана. 

Долоо дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 40 баг өрсөлдөх ба манай улсаас хосоороо оролцоно. Манай багууд бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсан бөгөөд эрэгтэй баг Литв, Герман, Тайван, Чилийн шигшээ багуудтай В хэсэгт орсон байна. Харин эмэгтэй багийн хувьд Польш, Египет, Доминикан, Бельгийн шигшээ багуудтай С хэсэгт орсон байна.  

Монголын эрэгтэй багийн бүрэлдэхүүн:

А.Ананд, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, О.Энхбаатар

Монголын эмэгтэй багийн бүрэлдэхүүн:

Б.Болор-Эрдэнэ, Б.Ариунцэцэг, Г.Минжин, О.Хулан

Манай багууд ДАШТ-ий өмнө Серби, Франц улсад хамтарсан бэлтгэл хийхийн сацуу нэрэмжит тэмцээнд оролцож байна. 

Ташрамд сонирхуулахад Сербийн эрэгтэй шигшээ баг өнгөрсөн хугацаанд ДАШТ-д дөрвөн удаа түрүүлж, нэг удаа үзүүрлэсэн амжилтаар ДАШТ-ий медалийн хүснэгтийг тэргүүлдэг бол эмэгтэйчүүдийн ДАШТ-ий хувьд АНУ-ын баг хошой аварга болохын сацуу нэг удаа хүрэл медаль хүртсэн байдаг. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2022-07-17
77
85
80
69
69
84
107
71
77
87
82
72
Хөл бөмбөг
English Premier League
0
0
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
0
0
2
0
Italian Serie A
0
0
0
0
UEFA Champions League
0
1