Дэлхийн таеквондогийн холбооноос шилдэг шинэ залуу тамирчдыг тодруулах үүднээс гран при челленж тэмцээнийг анх удаа зохион байгуулах гэж байна.
Энэ сарын 10-12-ны өдрүүдэд БНСУ-ын Мужу хотноо "World Taekwondo Grand Prix Challenge-2022" тэмцээн зохион байгуулагдана. Тэмцээн шинэчлэгдсэн дүрмийн дагуу, олимпын жингийн ангиллаар зохион байгуулагдах ба манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Лхагвадорж, Хо Инёон нарын удирдлага дор дараах тамирчид тулалдана.
- -58кг жинд: Т.Энхжин, Б.Соёл-Эрдэнэ, С.Ган-Эрдэнэ, Ё.Пүрэвдаш
- -68кг жинд: Э.Буяншагай, Д.Чинзориг, Ц.Баянбат
- -80кг жинд: А.Азбаяр нар тулалдана.
Тэмцээнд медаль хүртсэн тамирчид олимпын чансааны оноо авахаас гадна дараах шагналыг хүртэх юм.
Алтан медаль: 4000 ам.доллар, Манчестер 2022 гранпри тэмцээнд оролцох эрх
Мөнгөн медаль: 2000 ам.доллар, Манчестер 2022 гранпри тэмцээнд оролцох эрх
Хүрэл медаль: 1000 ам.долларын шагнал тус тус хүртэнэ.
Манай тамирчид тэмцээн болох газраа хүрэлцэн очоод байгаа бөгөөд одоогоор бусад улсуудын багуудтай хамтарсан бэлтгэлээ базааж байна.
Тэмцээний эхний өдөр бую маргааш /6.10/ манай -68кг жинд өрсөлдөх манай гурван тамирчин Улаанбаатарын цагаар 08:00 цагт тулалдах ба таеквондогийн спортыг дэмжигч www.livetv.mn/sport сайт шууд дамжуулан үзүүлнэ.
Тэмцээний хоёр дахь өдөр /6.11/
-58кг жинд манай дөрвөн тамирчин тулалдана
Тэмцээний гурав дахь өдөр /6.12/
-80кг жинд А.Азбаяр тулалдах тус тус хуваарьтай байна.