Канад 43 дахь удаагаа финалд шалгарлаа

Сурталчилгаа
Канад 43 дахь удаагаа финалд шалгарлаа

Хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд агуу Канадын баг тэмцээнийг зохион байгуулагч Финландын багтай тунан үлдлээ. 

 

Энэ сарын 13-ны өдөр эхэлсэн шайбтай хоккейн ДАШТ-ий гол дуулиан нь Украин улсад дайн эхлүүлсэн шалтгаанаар ОХУ болон Беларусийн багийг хасаж тэдний оронд Австри болон Францын багийг оруулсан явдал байлаа. 

Урьд шөнө явагдсан хагас шигшээ тоглолтод дэлхийн 27 удаагийн аварга Канадын шигшээ баг дэлхийн 12 удаагийн аварга Чехийн багийг 6:1 харьцаагаар бут ниргэж финалд шалгарсан бол тэмцээнийг зохион байгуулагч, дэлхийн гурван удаагийн аварга Финландын баг дэлхийн хошой аварга АНУ-ын багийг 4:3 харьцаагаар буулган авч 13 дахь удаагаа ДАШТ-ий финалд үлдлээ. 

Ийнхүү хүрэл медалийн төлөө Чех болон АНУ-ын шигшээ багууд тоглох бол Финланд, Канадын багууд аваргын алтан медалийн төлөө тоглохоор шалгарлаа. 

Канад болон Финландын багууд ДАШТ-ий финалд өмнө нь 2007, 2016, 2019 онд гурван удаа учраа таарахад Канад хоёр удаа хожиж байлаа. Харин хамгийн сүүлд Финалд 3:1 харьцаагаар Канадыг буулган авч гурав дахь удаагаа дэлхийн аварга болж байлаа.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0