М.Намуун Венесуэлийн боксчинг илүүрхэн яллаа

Сурталчилгаа
М.Намуун Венесуэлийн боксчинг илүүрхэн яллаа

Эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зургаа дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. 

Энэ удаагийн ДАШТ-д манай улсаас дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр,С.Баттулга нарын удирдлага дор 10 тамирчин өрсөлдөж байгаа ба одоогийн байдлаар долоон тамирчин рингэнд гарч О.Есүгэн, Л.Алтанцэцэг, М.Намуун, Ж.Нямсүрэн нар өрсөлдөгчдөө илт давуугаар буулган аваад байна. Манай тамирчдын тулааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Өчигдөр хуваарь ёсоор манай гурван боксчин тулалдаж дараах үр дүнг үзүүллээ. 

57 кг жинд М.Намуун Венесуэлийн боксчинг илүүрхэн ялж хүрэл медалийн төлөө  2019 оны Ази тивийн аваргын хүрэл медальт, Энэтхэгийн боксчин Маниша Моунтай тулалдахаар шалгарлаа. 

Харин 48 кг жинд Ж.Нямсүрэн Венесуэлийн боксчинд, 75 кг жинд Н.Ану Украины боксчинд тус тус ялагдан тэмцээнээ дуусгалаа. 

Өнөөдөр /5 сарын 15-ны өдөр/ Улаанбаатарын цагаар 19:00 цагт -53кг жинд Л.Алтанцэцэг 2019 оны Ази тивийн аваргын хүрэл медальт Энэтхэгийн Никат Зареентай, -54 кг жинд О.Есүгэн мөн Энэтхэгийн боксчинтой тус тус тоглох хуваарьтай байна. Уламжлал ёсоор спортын дагнасан мэдээ, мэдээллийн www.livetv.mn/sport суваг шууд дамжуулан үзүүлнэ. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0