Эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Энэ удаагийн ДАШТ-д манай улсаас дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр,С.Баттулга нарын удирдлага дор 10 тамирчин өрсөлдөж байгаа ба одоогийн байдлаар долоон тамирчин рингэнд гарч О.Есүгэн, Л.Алтанцэцэг, М.Намуун, Ж.Нямсүрэн нар өрсөлдөгчдөө илт давуугаар буулган аваад байна. ДАШТ-д өрсөлдөж буй монголын баг, бүрэлдэхүүний мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Манайхны салхийг хагалан -48кг жинд Ж.Нямсүрэн Непалын боксчинг буулган авлаа.
-54кг жинд О.Есүгэн Мексикийн боксчинг техникийн илт давуугаар буулган авсан бол -52кг жинд Л.Алтанцэцэг Гаитигийн боксчинг 5:0 харьцаагаар буулган авлаа.
-50кг жинд Б.Мөнгөнсаран, -63кг жинд У.Шинэцэцэг нар тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны боксчинд ялагдсан бол -57кг жинд М.Намуун мөн Туркийн тамирчинг илт давуугаар буулган авсан байна.
Өнөөдөр 70 кг-д Э.Эрдэнэтуяа Польшийн боксчинтой тулалдана.