С.Моллай: "Азербайжаны нэр дээр барилдах мөрөөдөл маань биеллээ"

Сурталчилгаа
С.Моллай: "Азербайжаны нэр дээр барилдах мөрөөдөл маань биеллээ"

Олимпын мөнгө, дэлхийн аваргын алт, хүрэл медальт Сайед Моллай дахин иргэншлээ сольж Азербайжаны нэрийн өмнөөс барилдахаар боллоо. 

Тэрээр 2019 оноос монголын иргэншил авч "Токио-2020" олимпын наадмаас мөнгөн медаль авсан бөгөөд 2022 оноос Азербайжан улсын нэр дээр барилдах хүсэлт гаргасныг олон улсын жүдо бөхийн холбооноос зөвшөөрсөн байна. 

Моллай аварга: "Миний хамгийн том мөрөөдлийн нэг нь Азербайжан улсын далбаан дор барилдах байлаа. Монголын жүдо бөхийн холбоотой байгуулсан гэрээний хугацаа дууссан тул Азербайжаны жүдо бөхийн холбоонд хүсэлт гаргасныг маань нааштайгаар шийдлээ. Европын аварга, цаашлаад ДАШТ, 2024 оны Парисын олимпд амжилт гаргахын төлөө, тугаа өндөрт мандуулахын төлөө би чадах бүхнээ хийх болно"

Олон улсын жүдо бөхийн холбооноос баталсан шинэ дүрмийн дагуу аливаа тамирчин иргэншлээ солиход рейтингийн оноо нь хэвээр хадгалагдах болсон ба Сайед Моллай -81кг жинд 2994 оноотойгоор дэлхийн чансааны долоодугаарт бичигдэж байна. 

"Азербайжаны жүдо бөхийн шигшээ багийн хувьд 2008 оны Бээжингийн олимпын аварга Элнур Мамедлигаас хойш -81кг жинд дэлхийд хүчтэй өрсөлдөх тамирчин хараахан гараагүй байгаа нь Сайед Моллай аваргыг нэр дээрээ барилдуулах, энэ жинд дотоодын өрсөлдөөнийг нэмэгдүүлэн залуу тамирчдыг хөгжүүлэх том түлхэц болно гэдэгт найдаж байна" хэмээн Азербайжаны жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Рашад Расуллу хэллээ. 

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0