Японы мэргэжлийн сумо бөхийн Нацү башё эхлэхэд дөрөв хоног үлдлээ.
Энэ сарын 8-22-ны өдрүүдэд Токио хотноо явагдах зуны Нацү башёд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аваргаар манлайлуулсан 18 бөх, таван зиндаанд хүч үзнэ. Маэгаширагийн 1-т эрэмбэлэгдэн банцүкэд бичигдээд байсан Ичиножо А.Ичинноровын хувьд ковидын улмаас өнжиж байгаа бол Хошёорюү С.Бямбасүрэн Комүсүби цолтойгоор барилдана. Мөн түүнчлэн Азүмарюү С.Тодбилэг дахин дээд зиндаанд хүч үзэх тун сонирхолтой башё болохоор байна.
Нацү башёд барилдах монгол бөхчүүд:
Дээд зиндаа:
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ
Комүсүби Хошёорюү С.Бямбасүрэн
М-З-2 Кирибаяма Б.Лхагвасүрэн
М-Б-3 Тамаваши Б.Мөнх-Оргил
М-Б-11 Чиёошома Г.Мөнхсайхан
М-З-15 Азүмарюү С.Тодбилэг
Жүрёо зиндаа:
Ж-З-3 Миторюү Б.Төрболд
Ж-Б-5 Дайшохо Ч.Шижирбаяр
Макүшита зиндаа:
З-2 Хокүсэйхо Э.Даваанинж
З-8 Оошёоүма П.Дэлгэрбаяр
З-26 Араүма Б.Төртогтох
Б-26 Тамашохо Э.Энхманлай
Б-43 Дэванорюү Т.Тэмүүлэн
Б-45 Хокүтэнкай Г.Сүхбат
Б-51 Токисома Б.Анхбаяр
Санданмэ зиндаа:
З-19 Саданохикари Д.Наранцогт
З-37 Хокүтомарү Н.Чинзориг
Жонидан зиндаа:
Б-21 Котокэнрюү Г.Билгүүн