ВИДЕО: Армийн ДАШТ-ээс М.Түмэнбаяр хүрэл медаль хүртлээ
ВИДЕО: Армийн ДАШТ-ээс М.Түмэнбаяр хүрэл медаль хүртлээ

Сурталчилгаа
ВИДЕО: Армийн ДАШТ-ээс М.Түмэнбаяр хүрэл медаль хүртлээ

Бразил улсын Рио Де Жаниеро хотод 24 дэх удаагийн Армийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж байна.

Өчигдөр албан ёсоор эхэлсэн таеквондогийн төрөлд Монгол улсаас Алдар спорт хороо, Монголын Таеквондогийн Үндэсний шигшээ багийн 5 тамирчин дасгалжуулагч багш Н.Эрдэнэбаатарын удирдлага дор оролцож байгаа юм. Тэмцээний салхийг хагалж -58кг жинд М.Түмэнбаяр урамтай сайхан тоглолтуудыг хийж хүрэл медалийн болзол хангаж монголын таеквондогийн түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээлээ.

Тэрээр эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Камерун улсын тамирчинг, гуравдугаар тойрогт Шири Ланка улсын тамирчинг тус тус онооны илт давуугаар буулган авсан юм. Харин хагас шигшээ тоглолтод БНХАУ-ын тамирчинд харамсалтайгаар хожигдож дагах тулаанд Кувейт улсын тамирчинг онооны илт давуугаар буулган авснаар хүрэл медаль хүртлээ. 

Алдар спорт хороо, Монголын Таеквондогийн Үндэсний шигшээ багийн тамирчин М.Түмэнбаярын хувьд 2018 онд дараах амжилтуудыг үзүүлээд байна.

  • Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль,
  • Оюутны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнээс Алтан медаль,
  • Армийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнээс хүрэл медаль хүртээд байна.

Монголын Таеквондогийн түүхэнд шинэ шинэ амжилтын түүхүүдийг бүтээж буй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч багш Н.Эрдэнэбаатар, БНСУ-ын иргэн Хур Иньёон, тамирчиддаа баяр хүргэхийн сацуу талархал илэрхийлье.

Өнөөдөр манай тамирчдаас -54кг жинд Т.Билигсайхан тулалдах хуваарьтай байна. www.livetv.mn тэмцээний талаарх мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт нь шуурхай дамжуулан хүргэхээр ажиллаж байна. 

М.Түмэнбаярын хүрэл медалийн төлөөх гайхалтай тоглолтын бичлэгийг хүргэж байна. 

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0