Монгол таеквондочид ДАШТ-д өрсөлдөнө

Сурталчилгаа
Монгол таеквондочид ДАШТ-д өрсөлдөнө

БСНУ-ын Гояанг хотноо энэ сарын 21-24-ны өдрүүдэд Таеквондо пүмсэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. 

 

2018 онд Тайвань улсад зохион байгуулагдсанаас хойш ковид-19 цар тахлын улмаас хэдэнтээ хойшилсны эцэст зохион байгуулагдаж буй энэ удаагийн ДАШТ-д 62 орны 784 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн нь түүхэн дэх хамгийн олон оролцогчтой ДАШТ болж байна. 

Манай улсаас тус тэмцээнд 13 тамирчин Зүүнхараа хотын Хараагийн хөх чоно клубын дасгалжуулагч, багш Д.Алтантуяа, Арслан клубын дасгалжуулагч С.Янжинлхам, Кёнхи клубын дасгалжуулагч И Чан Юн нарын удирдлага дор оролцож байна. Мөн түүнчлэн манай улсаас олон улсын шүүгч Н.Эрдэнэбаатар шүүгчээр оролцож байгаа юм. Манай тамирчид ДАШТ зохион байгуулагдах БНСУ-д очоод байгаа бөгөөд Кёнхи сургуулийн багтай хамтарсан бэлтгэлээ базааж байгаа талаар Монголын таеквондогийн холбооноос мэдээллээ. 

Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/:

Дөрөвдүгээр сарын 21-ний Пүрэв гараг

08:00 - 11:00 цагт

  • Л.Бадам, А.Дэлгэрмөрөн, Н.Сүндэрмаа нар 30 хүртэлх насны багийн төрөлд
  • Д.Билгүүн-Орших, А.Хэрлэн нар залуучуудын хосын төрөлд
  • Ч.Мижин, Ц.Камал, А.Хэрлэн нар залуучуудын багийн төрөлд
  • А.Амар, Э.Нарантунгалаг нар бага насны хосын төрөлд

16:00 цагт Нээлтийн ёслолын ажиллагаа

Дөрөвдүгээр сарын 22-ны Баасан гараг

  • Э.Нарантунгалаг бага насны (эм) ганцаарчилсан пүмсэ төрөлд
  • Ч.Мижин залуучуудын ганцаарчилсан (эм) пүмсэ төрөлд
  • Х.Ялалт насанд хүрэгчдийн ганцаарчилсан (эр) пүмсэ төрөлд
  • У.Ханд насанд хүрэгчдийн ганцаарчилсан (эм) пүмсэ төрөлд
  • Л.Бадам чөлөөт ганцаарчилсан (эм) пүмсэ төрөлд

Дөрөвдүгээр сарын 23-ний Бямба гараг

  • Д.Билгүүн-Орших залуучуудын ганцаарчилсан (эр) пүмсэ төрөлд
  • А.Амар бага насны (эр) ганцаарчилсан пүмсэ төрөлд
  • Э.Энхмөрөн чөлөөт ганцаарчилсан (эр) пүмсэ төрөлд
  • Х.Ялалт, Б.Учрал нар насанд хүрэгчдийн хосын пүмсэ төрөлд

Дөрөвдүгээр сарын 24-ний Ням гараг

  • Б.Учрал насанд хүрэгчдийн ганцаарчилсан (эм) пүмсэ төрөлд тус тус өрсөлдөх хуваарьтай байна. 

17:00 цагаас хаалтын ажиллагаа

Таеквондогийн спортыг дэмжигч Livetv.mn мэдээллийн сайт таеквондо пүмсэ ДАШТ-ийг дөрвөн өдрийн турш шууд дамжуулан үзүүлнэ. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Narandelger narantsogt

    Amjilt баятин

  2. mandal

    Yalaly ahiig demjij bnshuu

  3. Ганцэцэг

    Маш сайн байна

Ангилал
Сагсан бөмбөг
2022-07-17
77
85
80
69
69
84
107
71
77
87
82
72
Хөл бөмбөг
English Premier League
0
0
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
0
0
2
0
Italian Serie A
0
0
0
0
UEFA Champions League
0
1