Өнөөдөр хүнд жинд манай таван бөх зодоглоно

Сурталчилгаа
Өнөөдөр хүнд жинд манай таван бөх зодоглоно

Жүдо бөхийн Анталия их дуулга тэмцээн өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжлэн явагдана.

 

63 орны 525 жүдоч хүч бол Монгол улсаас олимпын мөнгө, дэлхийн аварга С.Моллай тэргүүтэй эрэгтэй 12, эмэгтэй зургаа буюу нийт 18 жүдоч хүч үзнэ. Манай баг, бүрэлдэхүүний мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Анталя их дуулга тэмцээний эхний өдөр манай улсаас найман бөх зодоглосноос эмэгтэйчүүдийн -48кг жинд Г.Наранцэцэг алт, Б.Баасанхүү мөнгөн медаль хүртэж эрэгтэйчүүдийн -66кг жинд Ё.Басхүү, эмэгтэйчүүдийн -52кг жинд Б.Хорлоодой нар шагналт байранд шалгарлаа. Их дуулга ангиллын тэмцээнээс анхны алтан медалиа хүртсэн Г.Наранцэцэгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.  

Тэгвэл өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр Улаанбаатарын цагаар 14:30 цагт эрэгтэйчүүдийн -90, -100, +100 эмэгтэйчүүдийн -78, +78 жингүүдийн барилдаан явагдана. Манай улсаас өнөөдөр таван бөх зодоглоно. 

Эрэгтэйчүүдийн -100кг жин: А хэсэгт өнгөрсөн оны Ташкентын их дуулгын хүрэл медальт Б.Гончигсүрэн эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт тус жинг тэргүүлэн барилдаж буй олимпын хүрэл, дэлхийн хошой аварга Ж.Фонсекатай учраа таарсан байна. Харин С хэсэгт жин өгсөн барилдаж буй Унгарын их дуулгын мөнгөн медальт Г.Алтанбагана эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Францын С.Оливартай учраа таарсан байна. 

Эрэгтэйчүүдийн -100кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн +100кг жин: А хэсэгт Э.Мөнхжаргал эхний тойрогт Словенийн бөхтэй учраа таарсан бол С хэсгийг Парис, Абу Дабыгийн их дуулгын аварга О.Цэцэнцэнгэл тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөсөн байна. 

Эрэгтэйчүүдийн +100кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн +78 кг жин: Бакугийн их дуулгын мөнгөн медальт А.Адъяасүрэн В хэсгийг тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөсөн байна. 

Эмэгтэйчүүдийн +78кг жингийн оноолт

 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Зочин

    Моллай ганц л давлаа

    1. W.mn

      Harin tii

  2. Purew ochir

    Mundag ²

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0