Жүдо бөхийн Анталя их дуулга тэмцээний хэсгийн барилдаанууд явагдаж өндөрлөлөө.
63 орны 525 жүдоч хүч бол Монгол улсаас олимпын мөнгө, дэлхийн аварга С.Моллай тэргүүтэй эрэгтэй 12, эмэгтэй зургаа буюу нийт 18 жүдоч хүч үзнэ. Манай баг, бүрэлдэхүүний мэдээлэл болон өнөөдөр зодоглох бөхчүүдийн оноолтыг ЭНД дарж үзнэ үү.
Өнөөдөр манай улсаас найман бөх зодоглосноос эмэгтэйчүүдийн -48кг жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар алтан медалийн төлөө, эрэгтэйчүүдийн -66кг жинд Ё.Басхүү, эмэгтэйчүүдийн -52кг жинд Б.Хорлоодой нар хүрэл медалийн төлөө тус тус барилдахаар тунан үлдлээ.
Өнөөдөр барилдсан бусад бөхчүүдийн явцын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Ё.Басхүү хүрэл медалийн төлөө өнгөрсөн оны Тбилисийн их дуулгын аварга Узбекистаны С.Нуриллаевтэй хоёр дахь удаагаа учраа тааран барилдана. Тэд өнгөрсөн оны Ташкентийн их дуулга тэмцээнд анх удаа учраа таарахад Ё.Басхүү давж байлаа.
Б.Хорлоодойгийн хувьд олимпын мөнгө, хүрэл медальт Италийн алдарт О.Гиуффридатай тав дахь удаагаа учраа таарч байна. Б.Хорлоодой 2018, 2019 онуудад О.Гиуффридатай дөрвөн удаа учраа таарахдаа ялж үзээгүй байгаа.
Тэгвэл эмэгтэйчүүдийн -48кг жингийн алтан медалийн төлөө монгол бөхчүүд болох Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар хоорондоо учраа таарлаа.