Ё.Басхүү алдарт Ё.Сметов аваргыг яллаа

Сурталчилгаа
Ё.Басхүү алдарт Ё.Сметов аваргыг яллаа

Жүдо бөхийн Анталя их дуулга тэмцээн явагдаж байна. 

 

63 орны 525 жүдоч хүч бол Монгол улсаас олимпын мөнгө, дэлхийн аварга С.Моллай тэргүүтэй эрэгтэй 12, эмэгтэй зургаа буюу нийт 18 жүдоч хүч үзнэ. Манай баг, бүрэлдэхүүний мэдээлэл болон өнөөдөр зодоглох бөхчүүдийн оноолтыг ЭНД дарж үзнэ үү. 

Явцын мэдээлэл:

Эмэгтэйчүүдийн -48кг жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Г.Наранцэцэг А хэсгийн эхний тойрогт өнгөрсөн оны Бакугийн их дуулгын мөнгөн медальт Австрийн Танзер Катаринатай учраа таарч нэмэлт цагт цэвэр яллаа. Удаах тойрогт Парисын их дуулгын хошой хүрэл медальт Францын Б.Понтыг ялж хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй боллоо. Мөн түүнчлэн тус жинд хүч үзэж буй Парисын их дуулгын мөнгө, Тел Авивын их дуулгын хүрэл медальт Б.Баасанхүү эхний тойрогт Тайванийн бөхийг "уламжлал ёсоор" ялагдаж яваад цэвэр яллаа. Удаах тойрогт Бакугийн их дуулгын аварга Испанийн М.Лауратай барилдана. 

Эрэгтэйчүүдийн -60кг жинд Парисын их дуулга тэмцээний хүрэл медальт ОУХМ Э.Ариунболд эхний тойрогт Кубийн бөхийг нэмэлт цагт яллаа. Барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. Харин удаах тойрогт ДАШТ-ий хүрэл медальт Испанийн Ф.Гарригост ялагдан тэмцээнээ дуусгалаа. 

Харин эмэгтэйчүүдийн -57кг жинд ОУХМ Л.Энхрийлэн эхний тойрогт Унгарын бөхөд, эрэгтэйчүүдийн -66кг жинд ОУХМ Г.Хэрлэн Молдавын бөхөд, эрэгтэйчүүдийн -60 кг жинд залуу мастер Б.Сүхбат эхний тойрогт гоц мөргөж улмаар тус жинг тэргүүлэн барилдаж буй олимпын мөнгөн медальт Тайванийн Ян Юун Вейд ялагдан тэмцээнээ дуусгалаа. 

Эрэгтэйчүүдийн -66кг жинд Парисын их дуулгын аварга ОУХМ Ё.Басхүү хоёрдугаар тойрогт Туркийн залуу бөхийг цэвэр яллаа. Барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. Ё.Басхүү удаах тойрогт энэ жилээс жин өгсөн барилдах болсон олимпын мөнгө, хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт Казахстаны алдарт Ё.Сметов аваргыг торгуулиар цэвэр ялж хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй боллоо.   

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Уламсайхан

    Жудочиддоо амжилт

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0