Жүдо бөхийн Анталя их дуулга тэмцээн явагдаж байна.
63 орны 525 жүдоч хүч бол Монгол улсаас олимпын мөнгө, дэлхийн аварга С.Моллай тэргүүтэй эрэгтэй 12, эмэгтэй зургаа буюу нийт 18 жүдоч хүч үзнэ. Манай баг, бүрэлдэхүүний мэдээлэл болон өнөөдөр зодоглох бөхчүүдийн оноолтыг ЭНД дарж үзнэ үү.
Явцын мэдээлэл:
Эрэгтэйчүүдийн -60кг жинд Парисын их дуулга тэмцээний хүрэл медальт ОУХМ Э.Ариунболд эхний тойрогт Кубын бөхийг нэмэлт цагт яллаа. Барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Эмэгтэйчүүдийн -48кг жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Г.Наранцэцэг А хэсгийн эхний тойрогт өнгөрсөн оны Бакугийн их дуулгын мөнгөн медальт Австрийн Танзер Катаринатай учраа таарч нэмэлт цагт цэвэр яллаа. Мөн түүнчлэн тус жинд хүч үзэж буй Парисын их дуулгын мөнгө, Тел Авивын их дуулгын хүрэл медальт Б.Баасанхүү эхний тойрогт Тайванийн бөхийг "уламжлал ёсоор" ялагдаж яваад цэвэр яллаа.
Харин эмэгтэйчүүдийн -57кг жинд ОУХМ Л.Энхрийлэн эхний тойрогт Унгарын бөхөд, эрэгтэйчүүдийн -66кг жинд ОУХМ Г.Хэрлэн Молдавын бөхөд ялагдан тэмцээнээ дуусгалаа.
Эрэгтэйчүүдийн -66кг жинд Парисын их дуулгын аварга ОУХМ Ё.Басхүү хоёрдугаар тойрогт Туркын залуу бөхийг цэвэр яллаа.
Нийт жудочдоо амжилт хүсэе