Холимог тулааны дэлхийн шилдэг UFC холбоонд тулалдаж буй Монголын шилдэг тулаанч "Талын шуурга" Д.Батгэрэлийн өрсөлдөгч өөрчлөгдлөө.
Энэ сарын 26-ны өдөр "UFC Fight Night 205" тулаанд "Талын шуурга" Д.Батгэрэл АНУ-ын Монтел Жексонтой тулалдах байсан ч түүний өрсөлдөгч өөрчлөгдөн мөн л АНУ-ын Крис Гутиеррезтэй тулалдахаар боллоо.
Мэргэжлийн тулаанд 12 тулаан хийж 10 ялалт байгуулсан, дэлхийн №1 холбоо болох UFC-д дөрвөн тулаан хийхдээ сүүлийн гурван тулаанд өрсөлдөгчдөө нэгдүгээр үед буулган авсан Монголын шилдэг тулаанч "Талын шуурга" Д.Батгэрэлийн өрсөлдөгч Крис Гутиеррезийг танилцуулж байна.
Крис Гутиеррез 30 настай бөгөөд 23 тулаанд орж 17 ялалт байгуулсан Бразилын Жью Жицүгийн ягаан бүстэй тамирчин юм. Тэрээр 16 настайгаасаа холимог тулаанаар хичээллэж эхэлсэн бөгөөд 2013 оноос мэргэжлийн тулаанд орж эхэлсэн байна. Харин UFC холбоонд 2018 онд анхны тулаанаа ялагдлаар эхлүүлсэн ч үүнээс хойш нийт зургаан тулаан хийж нэг тэнцэж тав ялаад байна. Энэхүү таван ялалтынхаа дөрвийг нь шүүгчийн шийдвэрээр, нэг өрсөлдөгчөө хоёрдугаар үед техникийн илт давуугаар буулган авсан байдаг.