Украин улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан олон улсын жүдо бөхийн холбооноос хэд хэдэн арга хэмжээ авч буйгаа мэдэгдлээ.
Нэн тэргүүнд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин болон тэрбумтан Аркадий Ротенберг нарын олон улсын жүдо бөхийн холбоонд хашиж байсан бүх албан тушаалаас нь чөлөөлсөн болохыг мэдэгдсэн юм. Мөн түүнчлэн энэ сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байсан Тбилисийн их дуулга тэмцээний товлогдсон хугацааг хойшлуулж зургаадугаар сарын 3-5-ны өдөр зохион байгуулахаар болсон байна.
Олон улсын жүдо бөхийн холбоо хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд Украины жүдочдын гэр бүлд 200,000 ам.долларын тусламж үзүүлэх болсноо мэдэгдлээ.