Б.Болортуяа дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

Сурталчилгаа
Б.Болортуяа дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрөгч долоо хоногт Туркийн Стамбул хотод болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээний дараа чансааг шинэчлэн гаргажээ.

Тус тэмцээнд эмэгтэйчүүдийн 53 кг жинд алтан медаль хүртсэн ОУХМ Бат-Очирын Болортуяа 56200 оноогоор дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ. Тэрбээр "Токио-2020" олимпын хүрэл медаль хүртсэн оноондоо Туркэд түрүүлж 13000 оноо нэмснээр таван байраар урагшилж 53 кг жинг тэргүүлэв. Тэгвэл өнгөрсөн жилийн Ослогийн ДАШТ-ээс хүрэл медальт ОУХМ Т.Тулга Яшар Догуд тавдугаар байрт орж 53500 оноотой болсноор гурван байр урагшилж 65 кг жинд аман хүзүүнд бичигдэж байна. Стамбулд хүнд жинд үзүүрлэсэн ОУХМ М.Лхагвагэрэл 65400 оноогоор нэг байр ахиж 125 кг жинд дөрөвдүгээр байр руу дэвшив.

Дэлхийн чансааг тэргүүлэгчид

Монголын бөхчүүдээс “Топ-10”-д эрэгтэйчүүдийн 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга 25000 оноогоор зургаад, 79 кг жинд ОУХМ Б.Бат-Эрдэнэ 17000 оноогоор найм, эмэгтэйчүүдийн 50 кг жинд ОУХМ Д.Отгонжаргал 41200 оноогоор долоод, 57 кг жинд ОУХМ Э.Даваачимэг 31000 оноогоор долоод, 59 кг жинд ОУХМ Б.Шоовдор 31000 оноогоор дөрөв, 62 кг жинд ОУХМ Э.Гантуяа 31000 оноогоор найм, 68 кг жинд хөдөлмөрийн баатар С.Батцэцэг 23000 оноогоор наймдугаар байрт тус тус бичигдэж байна.

Тэгвэл Туркийн тэмцээнд илүүрхэж түрүүлсэн гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 13000 оноо цуглуулсан ч 62 кг жинд өмнө нь ямар ч оноо аваагүй байсан тул чансаанд эхний 20-д хараахан багтаагүй байна. Сонирхуулахад, Дэлхийн чансааны оноог гаргахад Стамбулын тэмцээнээс гадна өнгөрсөн жилийн Токиогийн олимп, Ослогийн ДАШТ-ий үр дүнг харгалзан үзсэн юм.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0