Бразил улсын Рио Де Жаниеро хотод 24 дэх удаагийн Армийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж байна. Манай улсаас Таеквондогийн төрлөөр Алдар спорт хороо, Монголын Таеквондогийн Үндэсний шигшээ багийн 5 тамирчин дасгалжуулагч багш Н.Эрдэнэбаатарын удирдлага дор оролцож байгаа юм.
Өнөөдөр хуваарь ёсоор -58кг жинд М.Түмэнбаяр дэвжээнд тулалдах юм. М.Түмэнбаярын хувьд эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт дөнгөж сая Камерун улсын тамирчинг 15:7 онооны харьцаагаар илт илүүрхэн ялалт байгууллаа. Ийнхүү манай тамирчин 1/8 шигшээ тулаанд Шри Ланка улсын тамирчинтай тулалдахаар боллоо.
-58кг жингийн оноолт: