Манай гурван бөх хэсгийн аваргын төлөө барилдана

Сурталчилгаа
Манай гурван бөх хэсгийн аваргын төлөө барилдана

Жудо бөхийн Тел Авивын их дуулга тэмцээнд манай бөхчүүд амжилттай барилдаж байна.

 

Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -60, -66, эмэгтэй -48, -52, -57 кг-ын жингийн барилдаан явагдаж байгаа ба манай улсаас барилдах бөхчүүдийн оноолтын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Одоогийн байдлаар ОУХМ Г.Хэрлэн тэргүүтэй манай гурван бөх хэсгийн аваргын төлөө барилдахаар тунан үлдээд байгаа явцын мэдээлэлтэй танилцана уу. 

Явцын мэдээлэл:

Өнөөдрийн манайхны салхийг хагалан эрэгтэйчүүдийн -66 кг жингийн Монгол улсын аварга Г.Сод-Эрдэнэ эхний тойрогтоо 2021 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Германы Сламбергер Леннартыг цэвэр яллаа. Тус барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. Улмаар хоёрдугаар тойрогт тус хэсгийг тэргүүлэгч эзэн орны Барух Шмайловт ялагдан тэмцээнээ дуусгалаа. 

2021 оны ДАШТ-ээс хойш олон улсын тэмцээнд оролцоогүй байсан Г.Хэрлэн эхний тойрогт гоц мөргөөд хоёрдугаар тойрогт Узбекистаны Бобур Яджиевийг ялж хэсгийн аваргын төлөө Украины Богдан Ядовтой барилдана. 

Эрэгтэйчүүдийн -60кг жинд Португалийн Гран Пригийн хүрэл медальт Б.Цогт-Очир эхний тойрогтоо өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт Италийн Д Анжело Биажог яллаа. Улмаар хоёрдугаар тойрогт С хэсгийг тэргүүлэгч өнгөрсөн оны Антальягийн Гранд Сламын аварга Бельгийн Жорре Верстраетенг ялж хэсгийн аваргын төлөө хэдхэн хоногийн өмнө Парисын их дуулга тэмцээнд түрүүлсэн Азербайжаны А.Балбайтай барилдана. 

Э.Сумъяабазар эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваанд Европын залуучуудын аварга Украины Дилшот Халматовыг яллаа. Тун удахгүй хэсгийн аваргын төлөө ДАШТ-ий хүрэл медальт, тэмцээний чансааг тэргүүлж буй Азербайжаны Карамат Хусейновтой барилдана. 

Шууд дамжуулалтыг олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны сайтаас ЭНД дарж үзнэ үү. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0