Тун удахгүй манай зургаан бөх барилдана

Сурталчилгаа
Тун удахгүй манай зургаан бөх барилдана

Жудо бөхийн Тел Авивын их дуулга тэмцээн өнөөдөр хөшгөө нээнэ.

Энэ удаагийн их дуулга тэмцээнд 34 орны 298 тамирчин хүч үзэх ба манай улсаас МУГТ Г.Одбаяр тэргүүтэй 14 жүдоч хүч үзнэ. Монголын баг бүрэлдэхүүний мэдээлэл болон тэмцээний хуваарийг ЭНД дарж үзнэ үү. Тэмцээний сугалаа өчигдөр явагдсан ба манай бөхчүүдийн оноолт хэрхэн гарсныг ЭНД дарж үзнэ үү.  

Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -60, -66, эмэгтэй -48, -52, -57 кг-ын жингийн барилдаан явагдах ба манай улсаас дараах бөхчүүд зодоглоно. 

Эрэгтэйчүүдийн -60 кг жин:

“Женко” клубийн тамирчин Э.Сумъяабазар, “Хангарьд” спорт клубийн тамирчин Б.Цогт-Очир нар барилдана. Э.Сумъяабазар тэмцээний чансааны 8-д эрэмбэлэгдсэнээр сугалаанд А хэсэгт бичигдэн эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваандаа Европын залуучуудын аварга Украины Дилшот Халматов, Израилын Ям Вользак нарын ялсантай шигшээ наймд шалгарахын төлөө хүч үзнэ. Улмаар ялсан тохиолдолд хэсгийн аваргын төлөө ДАШТ-ий хүрэл медальт, тэмцээний чансааг тэргүүлж буй Азербайжаны Карамат Хусейновтой оноолт таарах магадлал өндөр байна. Харин энэ оны Португалийн Гран Пригийн хүрэл медальт Б.Цогт-Очир эхний тойрогтоо өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт Италийн Д Анжело Биажотой учраа таарсан бөгөөд өрсөлдөгчөө ялсан тохиолдолд С хэсгийг тэргүүлэгч өнгөрсөн оны Антальягийн Гранд Сламын аварга Бельгийн Жорре Верстраетентэй учраа таарна. Улмаар ялбал шилдэг наймд шалгарч залуучуудын ДАШТ-ий мөнгө, өнгөрсөн оны Парисын Их дуулгын аварга Азербайжаны Агаев Балабайтай барилдах боломжтой.

Эрэгтэйчүүдийн -66 кг жин:

“World Masters”-ийн алт, мөнгөн медальт, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Хэрлэн, энэ жингийн Монгол улсын аварга Г.Сод-Эрдэнэ нар барилдана. 2021 оны ДАШТ-ээс хойш олон улсын тэмцээнд оролцоогүй байсан Г.Хэрлэн тэмцээний чансааны 4-т эрэмбэлэгдэж, В хэсгийг тэргүүлэн барилдахаар болсон. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөөд хоёрын даваандаа эзэн орны Ярин Менагед, Узбекистаны Бобур Яджиев нарын ялсантай барилдана. Улмаар ялсан тохиолдолд Украины Богдан Ядовтой барилдах магадлал өндөр байна. Домогт жүдоч Георгий Зантарая зодог тайлснаар Украины -66 кг жингийн гол төлөөлөл болсон энэ залуу өнгөрсөн оны төгсгөлд Абу Дабигийн Их дуулга, энэ оны Португалийн Гран Пригээс хүрэл медаль хүртээ байгаа юм. Харин манай залуу мастер Г.Сод-Эрдэнэ эхний тойрогтоо 2021 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальтай Германы Сламбергер Леннарттай учраа таарлаа. Энэ бөхийг ялбал хэсгийг тэргүүлэгч эзэн орны Барух Шмайловтой барилдана. Сонирхуулахад энэ жинд -60 кг-ын олимпын мөнгө, хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт Казахстаны Елдос Сметов, Гусман Кыргызбаевийн хамт жин өгсөн барилдах гэж байна.

Эмэгтэйчүүдийн -48 кг жин:

Парисын “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртэж чансаагаа үлэмж нэмэгдүүлсэн Б.Баасанхүү эхний тойрогтоо 2021 оны залуучуудын дэлхийн аварга, 2021 оны Абу Дабигийн Их дуулгын аварга Италийн Скутто Ассунтатай шилдэг наймд шалгарахын төлөө хүч үзнэ. Улмаар ялбал хэсгийн аваргын төлөө эзэн орны бөх Шира Ришонитой барилдах өндөр магадлалтай. Энэ жинд нийт 20 жүдоч хүч үзэх бөгөөд Францын залуу Ширинли Боукли тэргүүлэн барилдаж байна. Хэрвээ манай бөх хэсгээ тэргүүлбэл хагас шигшээд Ш.Боуклитэй учраа таарна.

Эмэгтэйчүүдийн -57кг жин:

Өсвөрийн Ази, номхон далайн орнуудын аварга О.Оюунчимэг эхний даваандаа өөрөөсөө 10 насаар эгч Казахстаны Севара Нишанбаеватай учраа таарсан. Энэ бөхийг ялбал тэмцээний чансааг тэргүүлэгч эзэн орны Тимна Нельсон Левайтай ураа таарна.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. DR Rush Qin

    Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Дэвашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүй маш их баяртай байлаа. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0