Ковидийг ялан дийлсэн Н.Робертсон түрүү хүртлээ

Сурталчилгаа
Ковидийг ялан дийлсэн Н.Робертсон түрүү хүртлээ

Мэргэжлийн снукер биллиардын "Cazoo Players Championship" тэмцээнд 2010 оны дэлхийн аварга Нейл Робертсон түрүүллээ. 

Дэлхийн шилдэг 16 тамирчин оролцдог уламжлалт "Cazoo Players Championship" тэмцээн өнгөрөгч долоо хоногт зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. 2011 оноос зохион байгуулагдсан эхэлсэн тус тэмцээнд дэлхийн аваргууд болох Ронни О Сулливан болон Жадд Трамп нар тус бүр хоёр удаа түрүүлсэн байдаг бол Нейл Робертсон аварга 2012, 2013, 2019 онуудад буюу гурван удаа үзүүрлэж хараахан аварга болж чадаагүй байлаа. Тэгвэл энэ удаа түүний түрүүлэх ээлж иржээ. Тэрээр тэмцээний турш зургаан удаа 100-аас дээш оноо авсан буюу нэлээд өндөр үзүүлэлттэй тоглон шигшээ тоглолтод Барры Хавкинсийг 10:5 харьцаагаар буулган авч цом өргөлөө. 

Тоглолтын дараа Н.Робертсон аварга: "Тэмцээн эхлэхээс ердөө тав хоногийн өмнө Ковидийн тусгаарлалтаас гарч ирсэн болоод ч тэр үү миний хувьд түрүүлнэ гэдэг боломжгүй мэт санагдаж байлаа. Түрүүлж үзээгүй тэмцээндээ түрүүлчих юмсан гэдэг хүсэл байсныг нуухгүй. Ямартай ч түрүү хүртсэндээ баяртай байна." хэмээсэн бол түүнтэй шигшээ тоглолтод өрсөлдсөн Барры Хавкинс: "Би өөрийгөө муу тоглосон гэж огт бодохгүй байна. Нейл үнэхээр гайхалтай байж чадлаа"


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0