"Бээжин 2022" өвлийн олимпын наадмын сэтгэл хөдөлгөм шилдэг гэрэл зургуудыг толилуулж байна.
Дэлхийн аварга Швейцарийн Коринне Сутер 27 насандаа олимпын аварга боллоо.
Пёнчан-2018 олимпын хүрэл медальт БНХАУ-ын Кон Фанюу энэ удаагийн олимпоор медалийн өнгөө хувиргах зорилго тавьсан ч бүтэлгүйтлээ.
Бобслей төрөлд алт, мөнгөн медаль хүртсэн АНУ-ын Кэйли Хамфрис, Элана Мейерс Тэйлор нар өчигдөр /хоёрдугаар сарын 14-ний өдөр/ монобобын төрөлд алт, мөнгөн медаль хүртсэн баяраа тэмдэглэж байна. Тэд дөрвөн өвлийн олимп дараалан бобслейд медаль хүртсэн анхны эмэгтэйчүүд боллоо.
Францын сноубордчин Люсиль Лефевр үзүүлбэрээ барын хувцастайгаар гүйцэтгэн БНХАУ-ын үзэгчдэд хүндэтгэл үзүүллээ.
3000 метрийн шорт-трекийн буухиа уралдаанд Голландын Ксандра Велзебоер, Сюзанна Шультинг, Селма Поутсма, Яра Ван Керхоф нар Олимпын дээд амжилт тогтоон, алтан медаль хүртлээ.
Эмэгтэй хоккейн шөвгийн наймд Швейцарийн баг ОХУ-ын багийг 4:2 харьцаагаар хожихын өмнө.
Олимпын гурван удаагийн аварга АНУ-ын домогт Шаун Уайт энэ удаад дөрөвдүгээр байрт шалгарлаа. Тэрээр дуулгаа тайлж, цугласан олонтой салах ёс гүйцэтгэн зодог тайллаа.