Өнөөдөр манай таван залуу хүчтэн зодоглоно

Сурталчилгаа
Өнөөдөр манай таван залуу хүчтэн зодоглоно

Жүдо бөхийн Парисын их дуулга тэмцээний хоёр дахь хүнд жингийн барилдаануудаар үргэлжилнэ. 

Эхний өдөр манай баг, тамирчид иж бүрэн медаль хүртэж медалийн чанараар тэмцээнд оролцож буй 52 орноос хоёрдугаар байрт эрэмбэлэгдэж байгаа бол Япон улсын баг, тамирчид дөрвөн алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байна. 

Өчигдөр эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, -73 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг, -63 кг жинд манай улсаас олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар тэргүүтэй найман бөх барилдаж ОУХМ Ё.Басхүү алт, Б.Баасанхүү мөнгө, Ц.Цогтбаатар хүрэл, Л.Энхрийлэн, Б.Хорлоодой нар шагналт байранд орлоо. 

Спорт мэдээ, мэдээллийн www.livetv.mn/sport суваг медаль хүртсэн тамирчдынхаа бүх барилдааны бичлэгийг цувралаар хүргэдэг уламжлалтай. Их дуулга ангиллын тэмцээнээс анхны алтан медалиа /нийт долоо медаль/ хүртсэн Ё.Басхүүгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж, эмэгтэйчүүдийн -48кг жинд мөнгөн медаль хүртсэн ОУХМ Б.Баасанхүүгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж, -73кг жинд медаль хүртсэн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатарын бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж тус тус үзнэ үү.  

Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн -81, -90, -100, +100, эмэгтэйчүүдийн -70, -78, +78 жингүүдийн барилдаан явагдах ба манай улсаас таван жинд таван залуу мастер хүч үзнэ. 

Эрэгтэйчүүдийн -81кг жин: Өнгөрсөн оны Парисын их дуулгын хүрэл медальт ОУХМ Г.Болор-Очир эхний тойрогт Италийн залуу бөхтэй учраа таарсан байна. 

Эрэгтэйчүүдийн -81кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн -100кг жин: 2021 оны Ташкентын их дуулгын хүрэл медальт Б.Гончигсүрэн эхний тойрогт Африк тивийн аварга Алжирын В.Мустафатай оноолт таарсан байна. 

Эрэгтэйчүүдийн -100кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн +100кг жин: 2021 оны Абу Дабыгийн их дуулга тэмцээнд урамтай сайхан барилдаж түрүүлсэн О.Цэцэнцэнгэл жингийнхээ В хэсгийг тэргүүлэн барилдах ба эхний тойрогт Францын Д.Херманнтай учраа таарсан байна. 

Эрэгтэйчүүдийн +100кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн -70кг жин: Манай залуу мастер Ц.Энхчимэг эхний тойрогт АНУ-ын бөхтэй учраа таарсан байна. Хэрэв түүнийг давбал хоёрдугаар тойрогт түүнийг ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Японы алдарт Ёоко Оно хүлээж байна. 

Эмэгтэйчүүдийн -70кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн +78кг жин: Оны өмнөхөн Бакугийн их дуулга тэмцээнд урамтай сайхан барилдаж үзүүрлэсэн манай залуу мастер А.Адъяасүрэн эхний тойрогт залуучуудын ДАШТ-ий хүрэл, залуучуудын Европын хошой аварга Францын Фонтайне Леатай учраа таарсан байна. 

Эмэгтэйчүүдийн +78кг жингийн оноолт

Өнөөдрийн хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 18:00 цагт эхлэх ба хэрэв та шууд дамжуулалтыг хүлээн авч үзэхийг хүсвэл олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны сайтаас ЭНД дарж үзнэ үү. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0