Манай зургаан бөх хэсгийн аваргын төлөө барилдана

Сурталчилгаа
Манай зургаан бөх хэсгийн аваргын төлөө барилдана

Жүдо бөхийн Парисын их дуулга тэмцээн оролцогч цөөнтэй ч ширүүн өрсөлдөөнтэй явагдаж байна. 

 

Энэ удаагийн Парисын их дуулга тэмцээнд манай улсаас олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар тэргүүтэй 13 жүдоч зодоглоно. Манай баг, бүрэлдэхүүний мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдөр эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, -73 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг, -63 кг жин манай улсаас найман бөх барилдаж байна. Манай бөхчүүдийн өнөөдрийн оноолтын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.  

Явцын мэдээлэл:

Эрэгтэйчүүдийн -60кг жин: Өнгөрсөн оны Парисын их дуулгын хүрэл медальт Э.Ариунболд хэсгийн аваргын төлөө тус жинг тэргүүлэн барилдаж буй ДАШТ-ий хүрэл медальт Азербайжаны К.Хусейновтой барилдана. Азербайжаны жүдочтой манай бөх өнгөрсөн оны Тбилисийн Их дуулгад учраа таарч ялагдаж байлаа. 

Эрэгтэйчүүдийн -66кг жинд: D хэсгийн ДАШТ-ий хүрэл, Парисын их дуулгын хүрэл медальт Ё.Басхүү 2015 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт БНСУ-ын Ким Чан-Юүныг хоёрдугаар тойрогт цэвэр яллаа. Улмаар тун удахгүй хэсгийн аваргын төлөө Финландын бөхтэй барилдана. А хэсэгт Дюселдорфийн их дуулгын хүрэл медальт Б.Эрхэмбаяр эхний тойрогт Францын Д.Боубад ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ. 

Эрэгтэйчүүдийн -73кг: С хэсгийг олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар тэргүүлэн барилдах ба эхний тойрогт Африкийн Жибути улсын залуу бөхийг цэвэр, хоёрдугаар тойрогт Польшийн Виктор Мровзинскиг ялж хэсгийн аваргын төлөө олимпын аварга болж явсан Италийн Фабио Басилетэй учраа тааран барилдана. Харин В хэсэгт манай залуу мастер О.Уранбаяр эхний тойрогт өнгөрсөн оны Парисын их дуулгын аварга Японы Х.Кеншид ялагдан тэмцээнээ дуусгалаа. 

Эмэгтэйчүүдийн -48кг жин: Залуу мастер Б.Баасанхүү эхний тойрогт залуучуудын дэлхийн аварга БНСУ-ын Лий Хёккёныг цэвэр, хэсгийн аваргын төлөө тэмцээний чансааг тэргүүлэгч Францын Мелани Лего-Клемонийг нэмэлт цагт ялж хагас шигшээд шалгарлаа. 

Эмэгтэйчүүдийн -52кг жин: Өнгөрсөн оны Парисын их дуулгад хүрэл медаль хүртсэн Б.Хорлоодой D хэсэгт эхний тойрогт гоц мөргөсөн ба хоёрдугаар тойрогт БНСУ-ын залуу бөхийг ялж улмаар хэсгийн аваргын төлөө ДАШТ-ий хүрэл медальт Швейцарын З.Фабиеннетэй барилдана. 

Эмэгтэйчүүдийн -57кг жин: Залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Л.Энхрийлэн А хэсэгт Мадагаскарын залуу тамирчинг, хоёрдугаар тойрогт Германы Сейжа Баллхаусыг ялсан ч хэсгийн аваргын төлөө тус жинг тэргүүлэн барилдаж буй олимп, дэлхийн мөнгөн медальт Францын Сар-Леон Сисикг ялагдан дагах барилдаан хийхээр боллоо. 

Хэрэв та шууд дамжуулалтыг үзэхийг хүсвэл ЭНД дарж олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны сайтаас хүлээн авч үзнэ үү. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Нэргүй

    Маш өндөр байна

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0