Португалийн гран при тэмцээний шилдэг цэвэр ялалтууд №2

Сурталчилгаа
Португалийн гран при тэмцээний шилдэг цэвэр ялалтууд №2

Жүдо бөхийн энэ оны эхний Португалийн гран при тэмцээний шилдэг цэвэр ялалтуудыг цувралаар толилуулж байна.

 

41 орны 301 жүдоч хүч үзсэн тус тэмцээний онцлог нь жүдо бөхийн шинэчилсэн дүрмээр явагдсан юм.

Тус тэмцээний эхний өдрийн буюу хөнгөн жингүүдийн шилдэг барилдаануудын түүвэр бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. толилуулж байна. Эхний өдөр манай улсаас дөрвөн бөх зодоглосноос -60 кг жинд хүрэл медаль хүртсэн 2021 оны улсын аваргын мөнгөн медальт Б.Цогт-Очирын бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63, -70 кг жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдаж -73кг жинд Л.Анхзаяа урамтай сайхан барилдаж хүрэл медаль хүртлээ. Түүний бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Эрэгтэйчүүдийн -73кг жинг 2015 оны ДАШТ-ий хүрэл медальт Словенийн Х.Мартин тэргүүлэн барилдсан ба түүнийг хоёрдугаар тойрогт манай Л.Анхзаяа цэвэр ялж медалийн таамаг эвдсэн юм. Харин тус жинд Узбекистаны Ё.Муроджон аваргаллаа. 

Эрэгтэйчүүдийн -81кг жинг олимпын хүрэл, шинэхэн дэлхийн аварга К.Маттиас тэргүүлэн барилдаж хол тасархай түрүүллээ. Энэ нь түүний гран при ангиллын тэмцээнээс хүртэж буй анхны алтан медаль нь байлаа.  

Эмэгтэйчүүдийн -63кг жинд 19 настай шинэ аварга төрсөн нь өнгөрсөн оны залуучуудын дэлхийн аварга Нидерландын Ван Лиешоут Жоанне байлаа. . 

Эмэгтэйчүүдийн -70кг жинг Мастерсын аварга Бразилын П.Мариа тэргүүлэн барилдсан ч мөн л залуу бөх түрүүллээ. Өнгөрсөн оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Хорватын К.Лара түрүүлж гран при ангиллын тэмцээнээс анхны медалиа хүртсэн нь алтан медаль байлаа. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0