Монголын холимог тулааны шилдэг тамирчин, MGL-1 Fighting Championship холбооны 70кг жингийн аварга Цогоохүүгийн Амарсанаа дөнгөж сая Fierce Fighting Championship холбоонд тулалдлаа.
Энэ удаа түүний эсрэг "King of cage" болон "FFC" холбооны 77кг жингийн аварга "Харгис" хочит Бен Эгли байлаа. Бен Эгли карьертаа 17 тулаанд орж 13 ялж, дөрөв ялагдсан 33 настай хашир туршлагатай тулаанч юм. Тулааны нэг болон хоёрдугаар үед Ц.Амарсанаа босоогоос болон хэвтээгээс илүүрхэн тулалдаж байсан ч эцсийн мөчид боолтод орон ялагдал хүлээлээ. Манай тамирчин 92 кг жингээс жин хасаж 70 кг жинд тулалдсан тул 22 кг орчим жин хассан ч маш сайхан тулааныг үзүүлсэн юм. Ц.Амарсанаа аваргадаа цаашдын тулаанд нь амжилт хүсье.
Тус тулааныг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.