Л.Анхзаяагийн бүх барилдааны бичлэг

Сурталчилгаа
Л.Анхзаяагийн бүх барилдааны бичлэг

Жүдо бөхийн Португали гран при тэмцээнд манай залуу тамирчид амжилттай барилдаж байна. 

 

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60кг жинд Б.Цогт-Очир хүрэл медаль хүртсэн ба түүний бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Тэгвэл өчигдөр буюу тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63, -70 кг жингийн барилдаануудаар үргэлжлэн явагдаж -73кг жинд Л.Анхзаяа урамтай сайхан барилдаж хүрэл медаль хүртлээ. 

Энэ жил 22 настай Л.Анхзаяагийн хувьд Өмнөговь-2021 насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн ба гран при ангиллын тэмцээнд анх удаа оролцон медаль хүртэж буй нь энэ юм. 

Тэрээр эхний тойрогт Израйлын Сагив Сахарыг 2:11 минутад цэвэр ялсан юм. 

Удаах тойрогт тус жинг тэргүүлэгч залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Мартин Хожакыг 2:07 минутад мөн цэвэр яллаа.

Хэсгийн аваргын төлөө Францын Жоан-Бенжамен Габаг 1:46 минутад цэвэр савлаа. Хагас шигшээд Узбекистаны Муроджон Юлдошевт вазари үнэлгээгээр ялагдсан бол хүрэл медалийн төлөө 2020 оны Будапештийн Гранд Сламын хүрэл медальт Молдавын Петру Пеливаныг өөрийн дархан үүрэх мэхээрээ вазари үнэлгээ авч IJF-ийн дэлхийн цувралаас анхны медалиа хүртлээ.

Түүнтэй хамт энэ жинд зодоглосон -66 кг жингийн Монгол Улсын аварга Г.Сод-Эрдэнэ хүрэл медалийн төлөө ялагдсанаар тавдугаар байр эзэллээ. Ингэснээр манай улс Португалийн Гран Приг хоёр өдрийн дараах байдлаар медалийн чанараараа 41 улсаас 16 дугаарт эрэмбэлэгдэж байна.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0