22 хүртэлх насны боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тулааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн манайхны салхийг хагалан -51кг жинд Х.Азбаяр, -67кг жинд А.Жандос нар тулалдан ялалт байгууллаа. Манай хоёр тулаанчийн бичлэгийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.
Харин удаах өдөр -48кг жинд О.Өнөболд, -57кг жинд Г.Лундаа, -60кг жинд Б.Буяндалай,-63.5кг жинд Б.Төгөлдөр ялалт байгуулсан тулааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Эрэгтэйчүүдийн -54кг жинд Д.Ганболд Кувейтийн боксчинг 5:0 харьцаагаар, эрэгтэйчүүдийн -51кг жинд Х.Азбаяр Кувейтийн боксчинг хоёрдугаар үеийн төгсгөлд хүнд цохилтоор буулган авч хагас шигшээд шалгарсан тулаануудын бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Эмэгтэйчүүдийн -60кг жингийн хагас шигшээ тулаанд Г.Бадмаараг Узбекистан улсын боксчинг илүүрхэн ялсан болон эмэгтэйчүүдийн -63кг жинд Ц.Мягмарсүрэн Тажикстаны боксчинг нэгдүгээр үед хүнд цохилтоор буулган авсан тулаануудын бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Яг одоо 20 жингийн шигшээ тулаанууд явагдаж байгаа ба манай улсаас дараах дөрвөн боксчин тулалдана.
- Эмэгтэйчүүдийн -54кг жинд М.Энхжаргал Узбекистан улсын боксчинтой /дөрөв дэх тулаан/
- Эмэгтэйчүүдийн -57кг жинд М.Намуун Япон улсын боксчинтой /тав дахь тулаан/
- Эмэгтэйчүүдийн -60кг жинд Г.Бадмаараг Япон улсын боксчинтой /зургаа дахь тулаан/
- Эмэгтэйчүүдийн -63кг жинд Ц.Мягмарсүрэн Узбекистан улсын боксчинтой /долоо дахь тулаан/