Б.Цогт-Очир гран при тэмцээнээс анхны медалиа хүртлээ

Сурталчилгаа
Б.Цогт-Очир гран при тэмцээнээс анхны медалиа хүртлээ

Жүдо бөхийн энэ оны эхний гран при ангиллын тэмцээн Португаль улсын Альмейда хотноо эхэллээ. 

 

41 орны 301 жүдоч хүч үзэж буй энэ удаагийн гран при тэмцээнд манай улсаас 19 тамирчин гурван дасгалжуулагчийн хамт оролцож байгаа бөгөөд -48 кг жинд Б.Баасанхүү барилдах байсан ч Туркийн Истанбулд орсон их хэмжээний цасны улмаас нислэг нь хойшилж, тэмцээнд оролцох боломжгүй болсон юм. Мөн түүнчлэн -66 кг жинд 2021 оны шинэхэн улсын аварга Г.Сод-Эрдэнийг дээрх шалтгааны улмаас жин өгсүүлж -73 кг жинд зодоглуулахаар болжээ.

Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор тэмцээн хөнгөн жингийн барилдаанууд явагдсан ба манай улсаас дараах тамирчид хүч үзлээ. 

-60 кг жинд: Манай улсаас Гранд Слам ангилалд хоёр удаа тавдугаар байр эзэлсэн Э.Сумъяабазар, 2021 оны улсын аваргын мөнгөн медальт Б.Цогт-Очир нар хүч үзлээ. Э.Сумъяабазар эхний тойрогт Европын залуучуудын аваргын хүрэл медальт Францын Максим Мерлинийг цэвэр яллаа.

Улмаар Азербайжаны Ровшан Алиевийг ваза-ари үнэлгээгээр ялж хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон юм.

Хэсгийн аваргын төлөөх барилдаанд өнгөрсөн оны Загребийн гран при тэмцээний мөнгөн медальт Италийн П.Ангелод ялагдан дагах барилдаанд Японы шинэ залуу Т.Накамурад ялагдан шагналт тавдугаар байранд орлоо. 

Харин ОУХМ Б.Цогт-Очир эхний даваандаа эзэн орны Родриго Коста Лопесийг цэвэр яллаа.

Улмаар Австралийн Ж.Катзийг мөн цэвэр ялж хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй боллоо.

Хэсгийн аваргын төлөөх барилдаанд 2018 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Азербайжаны А.Балабейд ялагдан дагах барилдаанд Испанийн Ф.Гарригосыг ялж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Хүрэл медалийн төлөө Э.Сумъяабазарыг ялсан Италийн П.Ангелог цэвэр ялж гран при ангиллын анхны хүрэл медалиа хүртлээ. 

-66 кг жинд: Өсвөр үеийн ДАШТ-ий хошой хүрэл медальт Б.Нармандах хүрэл медалийн төлөөх барилдаанд тус жингийн тэргүүн бөх БНСУ-ын Ан Баул аваргад ялагдан шагналт байранд шалгарлаа. 

-52 кг жинд: Ц.Гал-Од анхны Гран При ангиллын тэмцээндээ оролцсон бөгөөд эхний тойрогт 2018 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Румыний Клеониа Ричиуд ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ.

-57 кг жинд: Энэ жинд өсвөр үеийн Азийн аварга О.Оюунчимэг хүч үзэх байсан ч цаг агаарын улмаас Альмэйдад очиж чадаагүй. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0