Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын шилдэг тулаанч МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн рингнээ 15 дахь тулаанаа тэнцээгээр өндөрлүүллээ.
Өнгөрөгч оны долоодугаар сард WBA-холбооны 58,9 кг-ийн жингийн түр аваргын бүсийг эзэмшигч Крис Колберттой жин өгсөн аваргын бүсийн төлөө тулалдан оноогоор ялагдсанаас хойш дэвжээнээ гараагүй байсан МУГТ Н.Төгсцогт өнөөдөр Намибиа улсын тулаанч Сакариа Лукастай тулалдлаа.
Мэргэжлийн рингэнд 26 тулаанд орж 25 ялалт байгуулаад буй Намибиа улсын тулаанч "Цөлийн шуурга" хочит Сакариа Лукас МУГТ Н.Төгсцогттой энэ тэнцүүхэн тулааныг үзүүлж тэнцэж чадлаа. Рингийн хажуугийн гурван шүүгчийн нэг нь Лукаст ( 96:94), нэг нь Н.Төгсцогтод (96:94), харин гурав дахь шүүгч 95:95 оноогоор тэнцсэн гэж үзэж, тулаан тэнцээгээр өндөрлөө.
Өнөөдрийн тулаан нь WBC-ийн 57,2 кг-ийн дэлхийн аварга Гэри Рассель болон Филиппиний Марк Магсайо нарын хооронд боллоо. Г.Рассель манай Төгсцогттой 2020 оны хоёрдугаар сард тулалдан аваргын бүсээ хамгаалснаас хойш ганц ч тулаан хийгээгүй байсан ба 12 үеийн турш үргэлжилсэн тулаанд ялагдан аваргын бүсээ Филиппиний Марк Магсайод алдлаа.