Н.Төгсцогтын өрсөлдөгч ковидийн халдвар авлаа

Сурталчилгаа
Н.Төгсцогтын өрсөлдөгч ковидийн халдвар авлаа

Энэ сарын 22-ны өдөр сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын шилдэг тулаанч МУГТ Н.Төгсцогт АНУ-ын шилдэг боксчин В.Пасиллиастай тулалдах байсан ч В.Пасиллиас ковидын халдвар авчээ. 

BoxingScene.com цахим сайтад мэдээлж буйгаар В.Пасиллиасийн шинж тэмдэг харьцангуй бага байгаа ч нэгэнт ковидын шинжилгээний хариу нь эерэг гарсан тул тулалдах ямар ч боломжгүй юм. 

 Тэмцээн зохион байгуулагчдын зүгээс МУГТ Н.Төгсцогттой тулалдах нөөц тамирчнаар Намиби улсын Сакариа Лукасыг санал болгосон ч хараахан батлагдаагүй байна. Сакариа Лукасын хувьд мэргэжлийн рингэнд 26 тулаанд орж 25 ялалт байгуулаад байгаа юм. Тэрээр 25 ялалтынхаа 17-г нь хүнд цохилтоор буулган аваад байгаа ч өнөөдрийг хүртэл Н.Төгсцогт шиг чадварлаг тулаанчтай хараахан таараагүй байж мэднэ. 

С.Лукас нь хамгийн сүүлд өнгөрсөн оны гуравдугаар сард тулаан хийж ялалт байгуулсан ба 2020 онд Италийн тулаанч Исаак Авеларт ялагдаж байсан юм. Үзэгч та бүхэндээ С.Лукасын Исаак Авелартай тулалдсан тулааны тоймыг толилуулж байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0