🔴 LIVE: Сумо бөхийн Хацу башё /ес дэх өдөр/

Сурталчилгаа
🔴 LIVE: Сумо бөхийн Хацу башё /ес дэх өдөр/

Японы мэргэжлийн сумо бөхийн Хацу башёгийн ес дэх өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна. 

 

Найман өдрийн дараах байдлаар дээд зиндаанд нэг л бөх уналгүйгээр качикоши хийсэн нь Секивакэ Митакеуми байлаа. Тэрээр өчигдөр Комүсүби Дайейшог даван найман даваатай боллоо. Харин түүний араас Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ долоон даваа, нэг унаатай тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна. Хацу башёгийн найм дахь өдрийн барилдааны тойм болон дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Хацу башёгийн ес дэх өдөр дээд зиндаанд барилдах монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл: 

Маэгашира 6 Хошорюу С.Бямбасүрэн (5-3) - Маэгашира 3 Эндо (2-6)
Маэгашира 5 Чиёошома Г.Мөнхсайхан (3-5) - Маэгашира 9 Шиманоуми (4-4)
Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров (4-4)  - Маэгашира 2 Ура (4-4)
Маэгашира 3 Тамаваши Б.Мөнх-Оргил (6-2) - Маэгшира 1 Вакатакакаге (3-5)
Маэгашира 1 Кирибаяама Б.Лхагвасүрэн (2-6) - Комүсүби Дайейшо (3-5)
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (7-1) - Маэгашира 4 Хокутофүжи (3-5)

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр Хокутофүжитэй 11 дэх удаагаа оноолт таарсан байна. Аварга өмнө нь өрсөлдөгчөө долоон удаа давж байлаа. Харин башёг тэргүүлэгч Секиваке Митакеуми өөрийн хүчтэй өрсөлдөгч Окиноумитэй 12 дахь удаагаа учраа таарсан байна. Тэдний ялалт, ялагдлын харьцаа Секиваке Митакеуми 6:5 Окиноуми. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0