М.Уранцэцэг жүдогийн спортоос зодог тайлж, UFC-д шилжлээ

Сурталчилгаа
М.Уранцэцэг жүдогийн спортоос зодог тайлж, UFC-д шилжлээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ, олимпын хүрэл, дэлхийн аваргын алт, мөнгө, хошой хүрэл медальт М.Уранцэцэг жүдо бөхөөс албан ёсоор зодог тайллаа. 

Өчигдөр /2022.1.15/ Хөдөлмөрийн баатарын хүндэтгэлийн ёслолын үеэрээ М.Уранцэцэг 17 жил хичээллэж, дэлхийд нэрээ дансалсан жүдо бөхийн спортоос зодог тайлах болж холимог тулааны UFC холбоонд шилжих болсноо зарлалаа.

Тэрээр 17 жилийн хугацаанд олон улсын томоохон тэмцээн, наадмуудаас олимп, дэлхийн медалийг оролцуулаад 21 алт, 16 мөнгө, 21 хүрэл медаль буюу нийт 47 медаль хүртэж түүхэн амжилт тогтоож дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Геннист бүртгэгдсэн билээ. 

Холимог тулааны дэлхийн хамгийн том холбоо болох UFC холбоонд тулалдахдаа тус холбооны хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедовын багтай гэрээ хийсэн байна. Ташрамд сонирхуулахад жүдо бөхөөс холимог тулаанд шилжин өндөр амжилт үзүүлсэн тамирчид цөөнгүй байдаг ба Бээжин-2008 олимпын наадмын хүрэл медальт Ронда Рөүз, 2001 оны Азийн тивийн аварга, 2002 оны Пусаны азийн наадмын аварга Ёшихиро Акияама, 2008 оны Бээжингийн Олимпын аварга Сатоши Иший зэрэг тамирчдыг дурдаж болно. 

Жүдо бөхийн ертөнцөд "хэвтээ барилдааны хатан хаан" хэмээн өргөмжлөгддөг Хөдөлмөрийн баатар, МУГТ М.Уранцэцэгтээ амжилтын дээдийг хүсэн ерөөе. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0