Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабы хотноо жүдо бөхийн энэ оны хамгийн сүүлийн их дуулга тэмцээн зохион байгуулагдаж байна.
Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -60, -66, эмэгтэйчүүдийн -48, -52, -57 кг жингүүдийн барилдаан явагдаж байгаа ба манай улсаас найман жүдоч барилдаж байна. Өнөөдөр барилдах манай бөхчүүдийн оноолтын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Явцын мэдээлэл:
Эрэгтэйтэйчүүдийн -60 кг жингийн В хэсэгт ОУХМ Э.Сумъяабазар эхний тойрогт ОХУ-ын Б.Аюубыг цэвэр ялсан бол С хэсэгт барилдсан Б.Сүхбат энэ оны Парисын Их дуулгын мөнгөн медальт ОХУ-ын Рамазан Абдулаевт ялагдан тэмцээнээ дуусгалаа.
Эрэгтэйчүүдийн -66 кг жинг ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Ё.Басхүү тэргүүлэн барилдаж байгаа ба эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Кыргызстаны Байбол Саламат Уулуг цэвэр яллаа. Тус жингийн С хэсэгт барилдсан Г.Сод-Эрдэнэ эхний тойрогт Кыргызстаны К.А.Уулуд ялагдан тэмцээнээ дуусгалаа.
Эмэгтэйчүүдийн -52 кг жингийн В хэсэгт Б.Хорлоодой эхний тойрогт Европын аваргын мөнгө, хүрэл медальт Португалийн Жоана Диогог яллаа. Харин С хэсэгт барилдсан Г.Ганцэцэг “Токио-2020” олимпын хүрэл медальт Их Британий Челси Жайлест ялагдан тэмцээнээ дуусгалаа.
Эмэгтэйчүүдийн -57 кг жингийн А хэсэгт Л.Энхрийлэн Польшийн А.Подолакийг яллаа. Харин D хэсэгт Б.Алтанцэцэг Европын залуучуудын АШТ-ий хүрэл медальт Чехийн Вера Земановад ялагдан тэмцээнээ дуусгалаа.