Ж.Трамп аваргуудын аварга боллоо

Сурталчилгаа
Ж.Трамп аваргуудын аварга боллоо

Мэргэжлийн снукер биллиардын "Аваргуудын Аварга шалгаруулах тэмцээн" амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Зөвхөн шилдгүүдийг урилгаар оролцуулдаг тус тэмцээнд нийт 16 тамирчин оролцсон ба 2019 оны дэлхийн аварга бөгөөд энэ цагийн снукер биллиардын өнгийг тодорхойлогч Ж.Трамп аварга анх удаа түрүүллээ. Тэрээр шигшээ тоглолтод дэлхийн дөрвөн удаагийн аварга домогт Ж.Хиггинс аваргыг буулган авч түрүүлсэн юм. Аваргуудын хувьд 2008 оноос хойш 43 дахь удаагаа учраа таарч буй нь энэ юм. Өмнө нэг удаа тэнцэж 22 удаа Хиггинс аварга хожоод байсан бол өчигдөр Ж.Трамп аварга 20 дахь удаагаа домогт Хиггинсийг буулган авлаа.

Тоглолтын эхний гурван өрөг дараалан Ж.Хиггинс хожсон ч Ж.Трамп эргэн ирэлт хийж эцсийн дүнд 10:4 харьцаагаар хожин түрүүллээ. Ж.Трамп аваргын хувьд тун чухал түрүү байсан нь дамжиггүй. Ж.Хиггинс аваргын хувьд ч ялгаагүй сүүлийн гурван тэмцээн дараалан финалд үлдэж байгаа ч хараахан түрүүлж чадаагүй л явна.

Снукер биллиард сонирхогчид маргааш /11 дүгээр сарын 23/ эхлэх "Cazoo UK Championship 2021" тэмцээнд анхаарлаа хандуулж байна.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0