Аваргуудын аварга өнөөдөр тодорно

Сурталчилгаа
Аваргуудын аварга өнөөдөр тодорно

Мэргэжлийн снукер биллиардын "Аваргуудын Аварга шалгаруулах тэмцээн"-ий шигшээд өрсөлдөх аваргууд тодорлоо.

 

Энэ сарын 15-ны өдөр Англи улсын Болтон хотноо эхэлсэн мэргэжлийн снукер биллиардын 11 дэх удаагийн "Аваргуудын Аварга шалгаруулах тэмцээн"-д уламжлал ёсоор 16 "Аварга" өрсөлдсөн юм. Эдгээр 16 тамирчин нь өнгөрсөн оны "Аваргуудын Аварга шалгаруулах тэмцээн"-ээс хойш зохион байгуулагдсан 21 тэмцээнд түрүүлсэн болон дэлхийн чансаагаар манлайлсан тамирчид юм.

Мэдээж хэрэг энэ цагийг эзэлсэн домогт тамирчдын дуэл ширүүн өрсөлдөөнтэй боллоо. 16 тамирчнаас есөн тамирчин нь дэлхийн аварга тамирчид байлаа.

Шигшээ шатанд дэлхийн дөрвөн удаагийн аварга Шотландын домогт тамирчин Жон Хиггинс болон 2019 оны дэлхийн аварга бөгөөд энэ цагийн мэргэжлийн снукер биллиардын өнгийг тодорхойлж буй Жадд Трамп нар тунан үлдлээ. Ж.Хиггинс аваргын хувьд 2016 оны "Аваргуудын Аварга шалгаруулах тэмцээн"-д түрүүлж байсан бол Ж.Трамп 2014, 2019 онуудад шигшээд шалгарч байсан ч хараахан түрүүлж үзээгүй байгаа юм. 

Хагас шигшээ тоглолтод Ж.Трамп энэ оны "2021 Championship League" тэмцээнд түрүүлж "Аваргуудын Аварга шалгаруулах тэмцээн"-д оролцох эрхээ авсан Кайрен Уилсонг 6:0 харьцаагаар буулган авч аваргын төлөө өрсөлдөх эрхээ авсан юм.

Харин Жон Хиггинс аварга энэ оны эхэнд Мастерс тэмцээнд түрүүлэн "Аваргуудын Аварга шалгаруулах тэмцээн"-д оролцох эрхээ авсан БНХАУ-ын Ян Бинтаотой тун ширүүн тоглолтыг хийж 6:5 харьцаагаар буулган авч аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм. 

Аваргын төлөөх тоглолт өнөөдөр буюу 11 дүгээр сарын 21-ний өдөр явагдана. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0