Ц.Цогтбаатар их дуулга ангиллын ес дэх медалиа хүртлээ

Сурталчилгаа
Ц.Цогтбаатар их дуулга ангиллын ес дэх медалиа хүртлээ

Жүдо бөхийн Бакугийн их дуулга тэмцээнд манай баг тамирчид таван медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.


 

Энэ удаагийн Бакугийн их дуулга тэмцээнд 29 орны 195 жүдоч өрсөлдсөн бол Монгол Улсаас "Токио-2020" олимпын наадмын хүрэл медальт Ц.Цогтбаатар тэргүүтэй 22 залуу бөх зодоглолоо. Спорт мэдээ, мэдээллийн www.livetv.mn/sport суваг медаль хүртсэн монгол тамирчдынхаа барилдааны бичлэгүүдийг цувралаар толилуулж байгаа ба эмэгтэйчүүдийн +78кг жинд мөнгөн медаль хүртсэн А.Адъяасүрэнгийн барилдаануудын бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

Өнөөдөр олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатарын барилдаануудыг онцолж байна. Тэрээр энэ оны эхэнд Тбилис, Ташкент гэсэн хоёр их дуулга тэмцээнд дараалан түрүүлсэн бол Бакугийн их дуулга тэмцээнд хүрэл медаль хүртсэн юм.

Ц.Цогтбаатарын хувьд Бакугийн их дуулга тэмцээний эрэгтэйчүүдийн -73кг жинг тэргүүлэн барилдсан тул эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Японы залуу тамирчин Цукамото Рёог торгуулиар цэвэр ялсан юм.

Хэсгийн аваргын төлөө Киргизстаны залуу тамирчинг цэвэр ялж хагас шигшээд барилдах эрхтэй болсон юм. 

Хагас шигшээ барилдаанд энэ жилийн Казаны их дуулга тэмцээнд түрүүлсэн ОХУ-ын залуу тамирчин М.Махмадбект ялагдан хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм.

Хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Казаны их дуулгад үзүүрлэсэн ОХУ-ын Х.Аюубыг ялж их дуулга ангиллын ес дэх медалиа хүртлээ. 

Ц.Цогтбаатар хэдхэн хоногийн дараа (11 дүгээр сарын 26-28) зохион байгуулагдах Абу Дабыгийн их дуулга тэмцээнд оролцох мэдүүлгээ өгөөд байна.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0