Серби улсын Белград хотноо зохион байгуулагдаж буй сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ДАШТ тав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Энэ удаагийн ДАШТ манай найман боксчин хурд, хүчээ сорин өрсөлдөж байгаагаас 51 кг жинд Х.Энмандах,
57 кг жинд Х.Энх-Амар, 60 кг жинд О.Тулга нар хожигдон тэмцээнээ дуусгасан бол бусад тамирчид амжилттай тулалдаж байна. Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр 63.5 кг жинд Б.Мишээлт хоёрдугаар тойрогт Тайванийн Лай Чу Ентэй тулалдах бол 48 кг жинд Г.Ган-Эрдэнэ Германы боксчинтой тулалдах хуваарьтай байна.
Амжилт