ДАШТ-д оролцогчдын тоо түүхэн рекорд тогтоолоо

Сурталчилгаа
ДАШТ-д оролцогчдын тоо түүхэн рекорд тогтоолоо

21 дэх удаагийн сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-д одоогоор 105 орны 650 боксчин бүртгүүлээд байгаа нь түүхэн дээд амжилт тогтоогоод байна. 

 

ДАШТ-ий онцлогууд:

ДАШТ-д анх удаа бэлийний өнгийг өөрчилж цагаан өнгөтэй бээлий ашиглах тухай AIBA буюу Сонирхогчдын боксын олон улсын холбооноос мэдээллээ. Цагаан өнгө нь илт тод, шударга гэсэн санааг илэрхийлэх юм байна. 

ДАШТ-ий аар нэгэн онцлог бол анх удаа 13 жингийн ангиллаар зохион байгуулагдах гэж байна. 

Мөнгөн шагналын хувьд түүхэндээ байгаагүй хамгийн өндөр буюу 2.6 сая ам.доллар байх тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Мөн түүнчлэн энэ удаагийн ДАШТ-д Косово улсын баг оролцохоо илэрхийлээд байгаа ба AIBA-гийн зүгээс тэмцээнийг зохион байгуулагч Сербийн боксын холбоотой зөвшилцөж байгаа аж. Косовогийн боксын холбоо 2014 оноос AIBA буюу сонирхогчдын боксын олон улсын холбооны жинхэн гишүүнээр бүртгүүлсэн байдаг. 

Насанд хүрэгчдийн сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-ийг 10.25-ны өдрөөс 11.6-ыг хүртэл Livetv HD телевиз /Univision 29 суваг/, спорт мэдээ, мэдээллийн Livetv.mn/sport сувгаар албан ёсны эрхтэйгээр, мэргэжлийн тайлбартай (Монголын боксын холбоо) шууд дамжуулан үзүүлнэ.

ДАШТ-д хүч үзэх монголын баг, бүрэлдэхүүний мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг /Улаанбаатарын цагаар/ ЭНД дарж үзнэ үү.

Монголын хүчирхэг ширэн бээлийтнүүдээ уухайлан дэмжээрэй 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0