Сонирхогчдын олон улсын боксын холбоо (AIBA) 75 жилийн түүхэндээ анх удаа маш өндөр шагналын сантай ДАШТ-ийг зохион байгуулахад хоёр хоног үлдлээ.
10 дугаар сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл Серби улсын Белград хотноо зохион байгуулагдах сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ий нийт шагналын сан 2.6 сая ам.доллар байна.
Манай улсын хувьд түүхэндээ ДАШТ-ээс нэг алт, дөрвөн мөнгө, долоон хүрэл медаль хүртэж байсан түүхтэй бөгөөд энэ удаагийн эрэгтэйчүүдийн ДАШТ-ий найман жинд дараах тамирчид хүч үзнэ.
48 кг: Г.Ган-Эрдэнэ /ОУХМ/, /Gan-sport сеnter тамирчин/
51 кг: Х.Энмандах /ОУХМ/, /БТСУХ-ҮШБ, БХЯ "Алдар" спорт хорооны тамирчин /
54 кг: Э.Баярсайхан /СМ/, /БТСУХ-ҮШБ, ХХЕГ-ны Хилчин спорт хорооны тамирчин/
57 кг: Х.Энх-Амар /ОУХМ/, /БТСУХ-ҮШБ-БХЯ-ны “Алдар” спорт хороо, “Мон-Алтиус” дээд сургууль “МАК”-ХК-ийн тамирчин
60 кг: О.Тулга /СМ/, /БХИС-н Алдар спорт хорооны тамирчин/
63.5 кг: Б.Мишээлт /СМ/, /БТСУХ-ҮШБ, ОБЕГ "Аврагч" спорт хорооны тамирчин/
67 кг: Б.Чинзориг /ОУХМ/, БТСУХ-ҮШБаг, БХЯ-ны “АЛДАР” спорт хороо, “Капитрон банк”-ны тамирчин
71 кг: О.Бямба-Эрдэнэ /СМ/, /БТСУХ-ҮШБ, ХХЕГ "Хилчин" спорт хорооны тамирчин/
Монголын боксын үндэсний эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр баг тамирчдаа ахалж, дасгалжуулагчаар ОУХМ О.Батхүү, ОУХМ Б.Эрдэнэбаяр, багийн эмчээр гавьяат эмч Ч.Насанбат, ДАШТ ний зохион байгуулах хороонд Монгол Улсаас анх удаагаа олон улсын шүүгч Г.Бадрах нар ажиллах юм.
75 кг жинд тулалдах ёстой байсан МУГТ У.Мөнх-Эрдэнийн хувьд ковидийн улмаас энэ удаагийн ДАШТ-ийг арга буюу өнжихөөр боллоо.
ДАШТ-ийг Livetv HD телевиз болон спортын мэдээ, мэдээллийн livetv.mn/sport сувгаар шууд дамжуулан үзүүлнэ.