Парисын их дуулга тэмцээнд залуучууд маань амжилттай оролцлоо

Сурталчилгаа
Парисын их дуулга тэмцээнд залуучууд маань амжилттай оролцлоо

Жүдо бөхийн Парисын их дуулга тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа.

 

46 орны 283 жүдоч хүч үсэн энэ удаагийн тэмцээнд манай улсаас шинэ залуу тамирчид бүхий эрэгтэй 13, эмэгтэй есөн тамирчин буюу нийт 22 тамирчин оролцож дараах амжилтыг үзүүллээ. 

  • Эмэгтэйчүүдийн -52кг жинд Б.Хорлоодой хүрэл медаль /Б.Хорлоодойгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзэх/
  • Эрэгтэйчүүдийн -60кг жинд Э.Ариунболд хүрэл медаль
  • Эрэгтэйчүүдийн -81кг жинд Г.Болор-Очир хүрэл медаль тус тус хүртсэн бол эрэгтэйчүүдийн -60кг жинд Э.Сумъяабазар, -66кг жинд Б.Эрхэмбаяр, Б.Нармандах, +100кг жинд О.Цэцэнцэнгэл, эмэгтэйчүүдийн -70кг жинд Ц.Энхчимэг, +78кг жинд А.Адьяасүрэн нар шагналт байранд орлоо.

Анх удаа их дуулга ангиллын тэмцээнд оролцож буй залуу тамирчин Г.Болор-Очир эрэгтэйчүүдийн -81кг жинд урамтай сайхан барилдаж хүрэл медаль хүртлээ.

Тэрээр эхний тойрогт Конго улсын бөхийг цэвэр ялсан. 

Хоёрдугаар тойрогт Дюселдорфийн их дуулгын мөнгөн медальт Францын А.Оумарыг нэмэлт цагт ваза-ари үнэлгээгээр ялж хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон юм.

Хэсгийн аваргын төлөөх барилдаанд залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Германы Т.Грамковыг ялж хагас шигшээд шалгарсан юм.

Хагас шигшээд Мастерсийн аварга Японы Т.Сасакид ялагдан хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм. Т.Сасаки улмаар энэ жинд түрүүлсэн байдаг.

Хүрэл медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн оны Европын залуучуудын аваргын хүрэл медальт Францын Т.Гнамиенийг цэвэр ялж хүрэл медаль хүртлээ. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2021-12-03
104
113
101
116
96
98
110
105
118
116
91
107
137
130
118
96
115
119
Хөл бөмбөг
English Premier League
3
2
1
0
1
1
0
1
0
0
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
1
7
1
2
3
3
0
3
2
0
0
Italian Serie A
2
0
0
0
0
0
UEFA Champions League
1
2
2
0
0
1
0
5
2
0
2
1
0
3
3
1