Жүдо бөхийн Парисын их дуулга тэмцээн өнөөдөр эхэллээ.
"Токио-2020" зуны олимпын наадмын дараа зохион байгуулагдаж буй жүдо бөхийн анхны их дуулга ангиллын тэмцээнд 46 орны 283 жүдоч хүч үзэж байна. Тус тэмцээнд манай улсаас шинэ залуу тамирчид бүхий эрэгтэй 13, эмэгтэй есөн тамирчин буюу нийт 22 тамирчин хүч үзэж байна.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48, -52, -57, -63 кг, эрэгтэйчүүдийн -60, -66, -73кг жингүүдийн барилдаан явагдаж байгаа ба өнөөдөр манай улсаас дараах бөхчүүд барилдана.
Эрэгтэй
-60кг жинд Э.Сумъяабазар, Э.Ариунболд
-66 кг жинд Б.Эрхэмбаяр, Б.Нармандах
-73 кг жинд Ц.Цогтбаатар, О.Уранбаяр
Эмэгтэй
-48 кг жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
-52 кг жинд Б.Хорлоодой
-57 кг жинд Л.Энхрийлэн
-63 кг жинд Б.Ганхайч, С.Лхагвадулам нар барилдаж байна.
Манай бөхчүүдийн явцын мэдээлэл
Яг одоогийн байдлаар манай улсаас дөрвөн бөх хэсгийн аваргын төлөө барилдахаар шалгарч үлдээд байгаа ба эрэгтэйчүүдийн -60 г жингийн А хэсгийн аваргын төлөө Э.Сумъяабазар, С хэсгийн аваргын төлөө Э.Ариунболд нар тус бүр Францын залуу тамирчидтай хүч үзэх бол эрэгтэйчүүдийн -66 кг А хэсгийн аваргын төлөө Б.Эрхэмбаяр тус жинг тэргүүлэн барилдаж буй дэлхийн аваргын хүрэл медальт Молдавын Д.Виерутай барилдах бол С хэсгийн аваргын төлөө Б.Нармандах Францын бөхтэй барилдана.
Эмэгтэйчүүдийн -52кг жинд Б.Хорлоодой эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Испани улсын бөхтэй -57кг жинд Л.Энхрийлэн Словений бөхтэй тус тус барилдана.
Эрэгтэйчүүдийн -73кг жинг тэргүүлэн барилдсан Ц.Цогтбаатар хориотой мэх хийсний улмаас тэмцээнээс хасагдсан бол О.Уранбаяр эхний тойрогт ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Эмэгтэйчүүдийн -48кг жинд Г.Наранцэцэг тус жинг тэргүүлэн барилдаж буй Францын Ш.Боуклид торгуулиар, Б.Баасанхүү эхний тойрогт өнгөрсөн оны 23 хүртэлх насны Европ тивийн аварга Францын В.Меланид ялагдан тус тус тэмцээнээ дуусгалаа. Эмэгтэйчүүдийн -63кг жинд барилдсан Б.Ганхайч, С.Лхагвадулам нар мөн эхний барилдаандаа ялагдан тэмцээнээ дуусгаад байна.
Хэсгийн барилдааныг ЭНД дарж шууд хүлээн авч үзнэ үү.